Хавцгайтын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Хавцгайтын хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
136
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хавцгайтын хүрээ
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Шинэ-идэр
Баг :
1-р баг Рашаант булгийн зүүн эрэг
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймаг Хавцгайтын хурал Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын төвөөс баруун тийш 15 км-т рашааны булгийн зүүн эрэгт Дөрөлж уулын ар талд Эрдэнэ толгойн зүүн талд Хавцгайтын хурал хэмээх бага хэмжээний хийд оршиж байжээ.3 дуган бүхий уг хийд нь байнгийн ажилгаатай бөгөөд 20-30 лам тогтмол сууж хурдаг байсан байна. Гэлүгбагийн урсгалын энэ хийд нь жалгын цагйин хурал бүхий хурлаас том харин хүрээний хэмжээнд хүрэхгүй учир хийд гэж үзэх үндэслэлтэй.Анх Пэрэнлэй гавьж хэмээх хүний 1890 онд үүсгэн байгуулсан энэ хийд нь нутгйин ард олон түүх шастирт зөвхөн оршин буй газар нутгйин нэр болох Хавцгайтын гэх нэрээрээ нэршиж үлджээ.Тус хийдийг Нүхтийн хүрээнээс салбарлан гарсан гэж үздэгн байна.Одоогийн байдлаар тус хийдийн 3 дуганы туурь суурийн чулуу шороон далан газрын хөрснөө тод мэдрэгдэх ба 2004 онд энэ туурин дээр сүсэгтэн олон 4,5 метр өндөр суварга босгосон байна. Холбогдох эх сурвалж: 1. С.Готов “Нүхтийн хүрээ” Мөрөн 1999 2. Шинэ Идэр сумын Дашпунцаглин хийдийн тэргүүн лам Б.Сэргэлэнтэй хийсэн ярилцлага. 2007 оны 06.08
Байршлын тайлбар :
Шинэ Идэр сумын төвөөс 15 км зайд Рашааны булгийн зүүн эрэгт урд талд Дөрөлж уул, хойно Гүмбэн уул, баруун талд нь Эрдэнэ толгой байна. Энд гурван дуганы туурь байдаг. Туурийн урд талд 2001 онд босгосон 4.5 метр өндөр суварга бий.
GPS хаяг :
North 49° 00’ East 099° 20’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У10 Side2: Ө6 Side3: У12 Side4: Ө8 Side5: У8 Side6: Ө6
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогоор Хавцгайтын гурван дуганы туурь газрын хөрснөөс дээш 3-5 см өргөгдсөн шороон далан маягаар мэдрэгдэнэ.
Сүм хийд байгуулагдсан он :
1890-ээд он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Пэрэнлэй гавж | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
20-30 лам
Хүснэгтийн дугаар :
ХӨШИ 026
судалгааны баг :
Team: Г