Уйлганы хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Уйлганы хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
99

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Уйлганы хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Цагаан-Үүр

Баг :
2-р баг Уйлган голын эрэгт

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Урианхайн хязгаар , Уялга харуулын нутаг

Товч түүх :


Хөвсгөл аймаг Уйлганы хурал. Урайнхайн хязгаарын Уялга харуулын нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2-р багийн нутагт Уйлган голын баруун эрэгт Даяндээрхийн хүрээ явдаг гол замаас хойш 1.5 км зайд Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш 14 км зайд уг хурлын 2 модон дуганын турь байжээ. Уйлганы хурал нь цагийн хурал байсан бөгөөд хаврын тэргүүн сарын шинэдээр , зуны эхэн сарын 15-20, намрын дунд сарын 15-25 өвлийн эхэн сарын 15-25 –ны үед Даяндээрхийн хүрээнээс лам нар ирж хурал хурдаг байсан байна. Өөрөөр хэлбэл Уйлганы хурлыг Даяндээрхийн хүрээний хурлын салбар хурал гэж үзэж болно. Уг 2 модон дуган нь том жижиг хоёр дуган байсан бөгөөд хүрээнээс лам нар гарч ирж хурал хураагүй тохиолдолд зөвхөн нэг тахилч лам л энд байнга байрлаж зул хүжийг нь өргөж бурхан тахилыг нь сэргээж байжээ. Уйлганы хурал нь 1932-1933 оны үед Даяндээрхийн хүрээг анх хаагдахад үйл ажиллагаа нь зогсож бүрэн хаагдсан ба 1935, 1936 оны үед хоёр дуган үндсэндээ хоосорч 1950-иад оныг хүртэл эзэнгүй байж байгаад нураагджээ. Хоёр дуганы туурь байсан энэхүү газарт 1970-аад оны үед нэгдлийн үнээний ферм байсан нь дуганын туурийг улам бүр арилгасан байна. Газарзүйн байршил тогтоох хэмжилтээр энэ газар орчин нь хойт өргөрөгийн 50027. 019” зүүн уртрагийн 1010 19. 731” солбицолд байна. Холбогдох эх сурвалж: 1 Ж.Банзрагч, Б.Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх “ Уб. 2004 2 Л. Галбаабадраа . “Даяндээрхийн хүрээ ба Санагийн хүрээний товч танилцуулга” Мөрөн 2004 3 Хөвсгөл Цагаан-Үүр сумын 2-р багийн иргэн 83 настай Жамсран гуайтай хийсэн ярилцлагаас

Байршлын тайлбар :
Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын төвөөс зүүн тийш 14 км зайд Уйлган багийн нутагт Уйлганы голийн баруун эрэг дээр Даян дээрхийн хүрээ явдаг гол замаас хойш 1,5 км орчим газарт, өндөр уулын бүсэд оршино.Ойр хавьд тахилгат овоо, уул байхгүй.

GPS хаяг :
North 50° 27’  East 101°  19’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 6 Side2: Ө 6 Side3: У8 Side4: Ө6 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурь бүхий Уйлган голын баруун талын энэ дэнжид 1970-1980 оны үед нэгдлийн саалийн ферм төвлөрч байсан учир хоёр дуганы туурь газрын хөрснөөс бараг бүрэн арилсан.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-12 лам

Хүснэгтийн дугаар :
ХӨЦҮ 052

судалгааны баг :
Team: Г

Жамсран


Аман түүх

Газрын зураг :