Баруун асгатын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Баруун асгатын хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
126
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Баруун асгатын хүрээ
Сүм хийдийн төрөл :
жасаа хурал
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Тосонцэнгэл
Баг :
3-р баг
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Ахай гүний хошуу /Сэлэнгэ отог/
Товч түүх :
Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум. Баруун Асгатын хүрээ Тосонцэнгэл сумын 3-р багийн нутаг Дэлгэрхаан уулын өвөрт сумын төвөөс ургаш 14 км орчим газарт энэ хүрээ байжээ. Туурийн өмнөд талд нь Мааньтийн хөндий, зүүн талд нь Баарангийн даваа, баруун талд нь Дамбуугийн дөрөлж, хойд талд нь Дэлгэрхаан уул байна.1814 онд Ахай Бэйсийн хошууны засаг ноён Жигмэдцэвдэн ноёны үед Цогчин хурлыг үүсэгсэнээр энэ хурлын суурь тавигджээ.Одоогийн байдлаар 2-3 сүм дуганы туурь суварга, Хүрдний орон бололтой 2 нийт 5-6 байгууламжийн суурь газрын хөрснөө тод мэдрэгдэнэ.1937 оны үед хаагдах үедээ 20 орчим лам үлдсэн байсан бөгөөд 1937 оны хавар сүүлчийн хурлаа хураад мөн оны 5-р сард хүрээ бүр мөсөн хаагдаж 3 дуган эзгүй байж байгаад 1940-өөд оны үед нураагджээ.Энэ орчны газрыг нутгийн хүмүүс Баруун асгат, Их асгат гэж хоёр янзаар нэрлэж байдаг учир монголын хүрээ хийдийн түүхэнд энэ хүрээ мөн Баруун асгатын хүрээ, Их асгатын хүрээ хэмээх нэрүүдээр тэмдэглэгдэн үлджээ. Тус хүрээний сүм дуган байгууламж лам нарын тоо байгшуулагдсан газар орчин зэрэгээс үзвэл хүрээ бус хийд гэсэн ангилалд оруулбал зохистой. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ,2004 2.Тосонцэнгэл сумын Гандандамчойлин хйдийн Ловон лам Мягмар гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.19/
Байршлын тайлбар :
Тосонцэнгэл сумын төвөөс баруун зүгт 3-р багийн нутагт Дэлгэрхааны өвөрт 14 км газар хойно Дэлгэр хаан уул баруун талд 3 км орчим зайд Дамбуугийн Дөрөлж, зүүн талд Баарангийн даваа, өмнөд талд Мааньтийн хөндий байх ба туурийн зүүн талд нэг овоо, хойд талд Дэлгэрхааны овоо хэмээх тахилгатай овоо байна.
GPS хаяг :
North 49° 25’ East 100° 44’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У10 Side2: Ө10 Side3: У12 Side4: Ө12 Side5: У12 Side6: Ө10
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
30-д лам
Хүснэгтийн дугаар :
ХӨТЦ 062
судалгааны баг :
Team: Г