Хоолтын эхний дуган

Read in English

Сүм хийдийн нэр :
Хоолтын эхний дуган,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Тариалан

Баг :
Давааны ар баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Тариалан сум. Хоолтын эхний дуган Тариалан сумын Давааны ар багийн нутаг Ховшихын амны дуганаас дээш 10 орчим км газарт Хоолтын эх Цагаан-уулын овооны урд дэвсэгт нэг дуган байжээ.Өндөр уулын бүсэд байх энэ дуганы эргэн тойронд Ар хөндий, Мялзан, Соёо, Дууригийн нуруу зэрэг уул нурууд бий.Уг дуганыг анх 1870-аад оны үед Тавдай жамц гэдэг хүн өөрийн хөрөнгөөр барьж байгуулжээ. Энэ дуган нь улааны чиглэлийн хурал зан үйл явуулдаг байсан бөгөөд зоч лүйжэн тавьдаг, шарз даян хийдэг лам нар сууж хурдаг байжээ.Мөн тэд зайлшгүй лүн бан хүртсэн лам нар байв.Энд 10 гаруй лам дагнан сууж байснаас Дамдин зоч лам, Ишийн Нямаа, Дангаа зоч. доголон Чүлтэм, Догоон Аюуш,Гомбо очир зэрэг зоч лүйжэнч лам нар хамгийн сүүлд хурж байжээ.Энэ дуган Гөрөөчний хүрээг хаагдахаас өмнө буюу 1936 оны эхээр хаагдаж үйл ажиллагаа нь бүрэн зогсжээ. Уг дуганы туурь Ховшихын амны дуганаас дээш 10 орчим км, Тариалан сумын төвөөс 53 орчим км зайтай байна. /Хөвсгөл аймгийн Тариалан сумын өндөр настан 83 настай Чүлтэмийн Лувсанжамбаа гуайтай хийсэн ярилцлагаас/ 2007.06.18

Байршлын тайлбар :
Тариалан сумын төвөөс баруун хойш 52 орчим км-т давааны ар багийн нутаг Хоолтын эхний Цагаан овооны дэвсэг хэмээх газар Хошгойн амны дуганаас дээш 10 км орчим зайд өндөр уулын бүсэд багтана. Баруун хөндий Ар хөндий, урд тал Нар мандах уул хойд талын уулыг Соёо уул гэнэ.

Нийт талбайн хэмжээ:
Side1: 7 Side2: 4 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг дуганы туурь маш бүдэг үзэгдэнэ. 2 жилийн өмнө 4 булангийн чулуун суурь үлдсэн байсан. /Ч.Лувсанжанбаа гуайн мэдээгээр /

Сүм хийд байгуулагдсан он :
1890-ээд oны сүүл

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Үст лам Дамдинчойжоо | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
6 лам

Хүснэгтийн дугаар :
ХӨТР 058

судалгааны баг :
Team: Г

Чүлтэмийн Лувсанжамбаа


Аман түүх

Газрын зураг :