Хялганатын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Хялганатын хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
133
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хялганатын хүрээ
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Рашаант сум
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Мэргэн гүний хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймаг Рашаант сум. Хялгантын хүрээ. Хуучин Сайн ноён Хан аймгийн Мэргэн гүний хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт сумын төвөөс зүүн хойш 38 орчим км зайд Сэлэнгэ багийн нутагт Сэлэнгэ мөрний урд бие Наранмандал уулын баруун талд, Хужиртын амны зүүн талд анх 1849 онд Хялгантын хүрээг 100 гаруй ламтайгаар байгуулжээ. Анх байгуулагдахдаа байнгын тогтмол хуралтай жил бүрийн зуны эхэн сард майдар эргэдэг,намрын дунд сард ганжуур эргэдэг, хайлан хурдаг улаан сахиус Жамсран шүтээнтэй бэсрэгхэн хүрээ байжээ. Улмаар цагийн эрхээр байнга тогтмол сууж хурах лам нарын тоо цөөрсөөр 1920-иод он гэхэд 20 орчим өндөр настай өвгөн голдуу лам үлдсэнээр зөвхөн сар,жилийн дүйцэн өдрүүдэд хурдаг ингэхдээ Дарба бандидын хүрээнээс лам нар нэмэгдэн гарч ирж хурдаг цагийн хурлын шинжтэй болсон байна. Энэ үйл явц үргэлжилсээр 1932 онд зэргэлдээх Рашаантын хүрээнд гарсан лам нарын хөдөлгөөнийг дарах үед Хялгантын хүрээ өртөж лам нар нь баривчлагдан хүрээ хийд нь устгагдан хурал ном бүрэн зогсчээ. Мөн түүхийн зарим эх сурвалжид уг хүрээг дүүрэгч,сэцэн хэмээх хоёр отгийн хурал байсан бөгөөд Манал,Санжидмолмом зэрэг хурлуудыг тогтоож цаг цагт хурж байсан гэж тэмдэглэжээ. Холбогдох эх сурвалж: 1.С.Ерөөлсүрэн. Буга урамдсан хангай. УБ.2005, 2.Рашаант сумын өндөр настан 85 настай Баасанжав гуайтай хийсэн ярилцлагаас./2007.06.21./ 3.Ч.Банзрагч. Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004,
Байршлын тайлбар :
Рашаант сумын төвөөс зүүн хойш 38 км газарт Сэлэнгэ багийн нутагт орших ба хойд талд 2 км газар Сэлэнгэ мөрөн, урд талд Наранмандал уул, баруун талд Хужиртын ам, зүүн талд Мод толгой хэмээх жижиг толгой байна. Урд талд 3 км орчимд Нармандлын овоо хэмээх тахилгат овоо бий.
GPS хаяг :
North 48° 55’ East 101° 28’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 8 Side2: Ө 6 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Энэхүү цагийн хурал хурж байсан нэг дуганы туурин дээр суурины чулуунууд нь ховхорч үлдсэн зөвхөн аливаа байгууламжийн туурь байсан гэх төдий л мэдрэгдэнэ.
Сүм хийд байгуулагдсан он :
1849 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
10 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
ХӨРА 067
судалгааны баг :
Team: Г