Хядгийн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Хядгийн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
124
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хядгийн хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Ар булаг, Бүрэнтогтох, Мөрөн 3 сумын зааг нутаг
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Ахай бэйсийн хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймаг Мөрөн сум. Хядгийн хурал. Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас баруун хойш 30орчим км-т Мэргэний дөрөлжийн хойно, Буянтын хөндийд уг хурал төвхнөж байжээ.Одоо туурийн орчимд 6-7 том цагаан чулуу 4 хиргэсүүр байх ба баруун хойд талд нь Хядгийн түрүү толгойн овоо гэдэг тахилгат овоо,доод талд нь Хядгийн түрүүний рашаан хэмээх рашаан байна. Хядгийн хурал нь Зодын хурал байсан ба 4 дуган, 40-50 лам байнга суудаг байжээ.Анх 1850-иад оны үед Мөрөнгийн хүрэний ойролцоо байгуулагдсан боловч удалгүй салж нүүн 1870-аад оны эхээр энэ газарт суурьшжээ.1937 оны эхээр хаагдаж дутуу нураагдан үлдсэн сүүлчийн 1 дуганыг 1950-иад оны үед нураасан байна. Мөрөн сумын 1-р багийн иргэн өндөр настан Данзанчойен гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.06.10/
Байршлын тайлбар :
Мөрөн хотоос баруун хойш 30 км-т өмнө талдаа Мэргэний даваа, зүүн талд Хядгийн рашаан (Хядгийн түрүү толгой), баруун талд Буянтын хөндий байдаг. Зүүн талын Хядгийн түрүү толгойн овоог орон нутгийн хүмүүс тахидаг. Түүний рашаанд хүмүүс их очиж уудаг эргэн тойрон 3 км -ын диаметрт 4 том хиргэсүүр бий.
GPS хаяг :
North 49° 59’ East 100° 27’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганы туурин дээр шороон далан, чулуун суурины үлдэгдэл байхгүй. Нэгдлийн үед ферм байсанд айлын зуслангийн газар бий болсон. Одоо ямар ч туурийн ул мөр байхгүй. Маш бүдэг зурвас шороо ажиглагдана.
Сүм хийд байгуулагдсан он :
1850-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
50-60 лам
Хүснэгтийн дугаар :
ХӨМХ 042
судалгааны баг :
Team: Г
