Жасын дэнжийн дуган
Read in English
Сүм хийдийн нэр :
Жасын дэнжийн дуган,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
123
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Жилжигийн хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Мөрөн хот
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Далай гүний хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймаг Мөрөн сум. Жасын дэнжийн хурал. Академич Б.Ринчений эрхлэн 1979 онд хэвлүүлсэн “БНМАУ-ын Угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн бүртгэлийн 123-рт Жилжигийн хурал гэж тэмдэглэгдсэн уг хурлын тухай сурвалжлан үзэхэд Мөрөнгөөс урагш Дэлгэрмөрөн голын урд биед Жилжиг нэртэй газар байх боловч энд хийд ,сүм дуган, хурал номын газар байсан тухай мэдээлэл ул мөр баримт олдоогүй болно.Харин Жилжиг хэмээх энэ газраас 10-аад км орчим зайд мөн Эрчлээг уруудаад Дэлгэрмөрөний урд биед Жасын дэнж гэдэг газарт 2 дуган бүхий 40-50 лам хурдаг хурал байжээ. Гэлүгбагийн урсгалын Дамдинчойжоо сахаиустай энэ хурал нь хуучин Далай гүний хошууны хойд талын 2 баг болох халиугчин,ар тогоруутан хоёр багийн отгийн хурал байсан тухай мэдээлэл байна.Хожим нь 1933 онд Мөрөн сум байгуулагдахад Төмөрбулаг сумаас тасарч Мөрөн суманд нэгджээ.Уг хурал 1936 оны сүүлчээр хаагдаж 2 дуган нь эзгүйрч үлдээд 1940-өөд оны эхээр нураагдан Мөрөнгийн төв рүү зөөгджээ. Мөрөн сумын Гандандаржаалин хийдийн хурлын лам Цэдэн иш гуайтай хийсэн ярилцлагаас./2007.06.21./
Байршлын тайлбар :
Мөрөн хотоос баруун тийш 21км газар Жасын дэнж хэмээх газар 2 дуганы туурь бий. Урд талд Сүүжийн улаан хэмээх хөвч уул, баруун талд Нүүрст, зүүн талд Жилжиг уул, хойд талд Дэлгэрмөрөн байна. Ойт хээр, өндөр уулын бүсэд оршино. Өмнө талд Сүнжийн улааны овоо хэмээх тахилгат овоо байна.
GPS хаяг :
North 49° 79’ East 100° 14’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 8 Side2: 6 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
2 дуганы туурь газрын хөрснөө бүрэн эдгэрсэн. Ямар нэгэн шороон далан, чулуу, баганы үлдэгдэл байхгүй.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
30-д лам
Хүснэгтийн дугаар :
ХӨМХ 041
судалгааны баг :
Team: Г

