Дэрстийн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Дэрстийн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
140
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дэрстийн хурал
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Галт
Баг :
2-р баг
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Далай чойнхор вангийн хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймаг Галт сум. Дэрстийн хурал Галт сумын 2-р багийн нутаг сумын төвөөс дээш Идэр голын урд биед , төвөөс 17 км зайд Цохиотын доод ам , Дэрст хэмээх газар оршино. Хойд талд Идэр гол 200 м газарт урсана. Зүүн талд Бор толгой, өмнөд талд Цэцэн уул, баруун талд Судгийн ам хэмээх газар байна. Энд Дэрстийн хурал хэмээх нэг дуган байсан ба уг дуганд сар жилийн дүйчэн өдрүүдээр Хөөнгийн хүрээ, Өвөр хужиртын хүрээнээс лам нар гарч ирж хурал хурдаг байсан байна.Ингэхдээ хоёр хүрээнээс 10 орчим, 10 орчим бүгд 20 гаруй лам нар цугладаг байжээ. Бусад үед зөвхөн тахилч лам л дуганыг харж байдаг байжээ. Уг хурал 1937 оны эхээр хаагдсан байна. 1979 онд хэвлэгдсэн БНМАУ-ын угсаатны зүйн атласын сүм хийдийн жагсаалтанд 140 дугаарт бүртгэгдсэн байна. /Галт сумын иргэн өндөр настан Пэрэнлэйлүндэв гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.02/
Байршлын тайлбар :
Галт сумын төвөөс дээш Идэр голын урд биед, төвөөс 17 км зайд Цохиотын доод ам, Дэрст хэмээх газар оршино. Хойд талд Идэр гол 200 м газарт урсана. Зүүн талд Бор толгой ,өмнөд талд Цэцэн уул,Баруун талд Судгийн ам хэмээх газар байна.Тахилгат уул овоо ойр орчимд байхгүй.
GPS хаяг :
North 48° 47’ East 099° 41’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 8 Side2: Ө 5 Side3: У 7 Side4: Ө 5 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хурлын 2 дуганы ул мөр бараг арилж газрын гадаргатай тэгширсэн их хэмжээний шарилжинд дарагдсан.
Сүм хийд байгуулагдсан он :
1870-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-15 лам
Хүснэгтийн дугаар :
ХӨГЛ 020
судалгааны баг :
Team: Г
