Дуганын булан буюу Тэлээгийн амны хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Дуганын булан буюу Тэлээгийн амны хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
147

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Тээлийн хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Галтын

Баг :
2-р баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Галт сум. Дуганын булан буюу тэлээгийн амны хурал Галт сумын төвөөс зүүн тийш 66 км зайд Дуганын булан буюу Тэлээгийн амны дэргэд 3 дуганы туурь байна. Өмнөд талд Сайрын эх хэмээх өндөр уул, зүүн талд Улаалзганат хэмээх модот өндөр уул, зүүн талд Урд Хөхүүнэ хэмээх нүцгэн хадат улаан уул байна. Тууриас 60 м-т хиргисүүр хойд зүг 8 км-т Баянзүрх хэмээх овоо байна. Далай чойнхор вангийн хошууны Ар зүүн отгийн хамгийн зүүн захын хурал номын газар байжээ. Нутгийн хүмүүс газар усны нь нэрээр Тэлээгийн ам гэх ба 1940-өөд он хүртэл 3 дуган байсан учир Дуганын булан ч гэж нэрлэдэг байжээ. Академич Б.Ринчен гуай жагсаалтанд "Тэлээгийн ам" гэж бичихийг "Тээлийн ам" гэж ташаарсан бололтой. Үүсгэн байгуулагч бөгөөд байгуулагдсан он нь тодорхойгүй уг хурал цагийн хурал байсан бөгөөд 1937 оны үед хаагдаж , эзгүйрч үлдсэн 3 дуганыг 1945 оны үед буулган нураасан байна. / Галт сумын өндөр настан Пэрэнлэйлүндэв , Шагдарсүрэн гуай нартай хийсэн ярилцлагаас 2007.06.02/

Байршлын тайлбар :
Галт сумын төвөөс зүүн тийш 66 км зайд Дуганын булан буюу Тэлээгийн ам хэмээх газар гурван дуганы туурь байна. Өмнөд талд Сайрын эх хэмээх өндөр уул, зүүн талд Улаалзганат хэмээх модот өндөр уул, зүүн талд Урд Хөхүүнэ хэмээх нүцгэн хадат улаан уул байна. Тууриас зүүн тийш 60 метрт хиргэсүүр хойд зүг 8 км-т Баянзүрх хэмээх тахилгатай овоо байна.

GPS хаяг :
North 49° 00’  East 100°  21’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 10 Side2: Ө7 Side3: У 5 Side4: Ө 5 Side5: У5 Side6: Ө5

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн ул мөр маш их баларсан. Газрын гадаргаас дээш 10 см өргөгдсөн байна. Шороон далан ажиглагдана.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
20-25 лам

Хүснэгтийн дугаар :
ХӨГЛ 015

судалгааны баг :
Team: Г

Пэрэнлэйдүндэв


Аман түүх

Газрын зураг :