Хүйсийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Хүйсийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
106

Ринчений жагсаалт дах нэр :
Хүйсийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Ар булаг сум 3-р баг Хүйсийн булаг хэмээх газар

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Ахай засгийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Арбулаг сум. Хүйсийн хүрээ. Хуучин Засагтхан аймгийн Ахай Бэйсийн хошууны нутаг буюу одоогийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3-р багийн нутагт сумын төвөөс хойш 18 км-т Буурлын овоо хэмээх тахилгат уулын өвөр бэлд Хүйсийн булаг гэдэг 2 жижиг булгийн хоорондох аралд 7-8 дугантай,140-150 лам шавилан суудаг хийд байжээ. Сайшаалт Ерөөлтийн 3-р он буюу 1798 онд засаг ноён Жигмэдцэвдэнгийн үед Цогчин хурлын сургууль анх үүсгэснээр энэ хийдийн түүх эхэлжээ.Энэ нь хурлын анхны модон дуган барьсан ба үүнээс өмнө энэ нутгийн анчин гөрөөчдөд сан тавьж хурал хурдаг 1-2 лам,гэр дугантай хурал анх Хурал хураач гэдэг газар бий болж улмаар Адуун чулууны үзүүр гэх газарт суурьшиж хэсэг зуур болоод энэ Хүйсийн булагт ирж анхны модон дугантай болж төвхөнөсөн гэсэн хууч яриаг нутгийн өндөр настан хүмүүс ярьж байна.Энэ хийд 1937 оны дундуур хаагдсан бөгөөд хаагдахын өмнө 20-30 лам хурж байсан,харин тэргүүлж байсан ламын тухай мэдээ байхгүй байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004, 2.Арбулаг сумын иргэн өндөр настан 76 настай Ламжав гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.05.30./

Байршлын тайлбар :
Арбулаг сумын төвөөс хойд зүгт 18 км зайд, Бууралын овоо хэмээх тахилгат уулсын өвөр бэлд Хүйсийн булаг хэмээх 2 жижиг булагийн дундах аралд уг туурь оршино. Ерөнхийдөө өндөр уулын бүсэд оршино.

GPS хаяг :
North 49° 59’  East 099°  18’

Нийт газрын хэмжээ :
Side1: 18ӨТ Side2: 17БТ Side3: 20ХТ Side4: 17ЗТ Side5: Side6: 24Ди

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хүйсийн хүрээний туурь маш бүдэг үлдсэн болно. Бусад дуган, дацангийн суурь газрын хөрснөөс бүрэн арилсан байна. Цогчэн дуганы туурин дээр газрын хөрснөөс 80 см өндөр цухуйсан 40 см голч бүхий 4 ш модон баганы суурь үлджээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1840-1850 оны үед

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940 - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
140-150 лам

Тэмдэглэл :
Анх энд байх Хүйсийн булагаас зүүн өмнөд тийш 50 орчим км зайд байх Хурал хураач гэдэг газар хэдэн анчин гөрөөчид цуглан ангийн махаар хоол хийн буу саадгаа ширлэж тавьчихаад хөдөө байх 1 ламаар уншлага хийлгэн ном хуруулж байв. Тэгээд тэд ярилцан ингэж байхаар байнгын хурал номын газар байгуулах болж Хүйсийн булаг хэмээх газрыг сонгожээ. Тэгээд лам хүрээ хийд маань ямар сахиус шүтээнтэй байх вэ? гэтэл дугарах хүн байсангүй. Гэтэл нэгэн анчин би хөдөө хээрээс ийм нэгэн зүйл олсон юм. Энэ лав бурханы зураг байх гэтэл лам нөгөөх даавуун дээрхи зургийг авч үзвэл Цагаан сахиусын/Цамбагарав/ зураг байжээ. Лам энэ Цамбагарав буюу Цагаан сахиус байна. Энэ хүрээний/ хийдийн / шүтээн болог гэжээ. Энэ цагаас Хүйсийн хүрээний гол шүтээн нь Цамбагарав, сахиус Янсан Ядам байх болжээ. Цам майдар эргэдэг байсан гэж ярьдаг. Хүрээний ар талын Бууралын орой "Тэмээн хадны" элгэнд бурхан багшийн хөрөг байсан нь холцорч баларсан. Зүүн зүгт 6 орчим км зайд Хонгогчин хэмээх дөрөлжийн оройд байх хаданд маанийн 6 үсэг сийлбэрлэсэн байсан нь хагарч эмтрэн мөн хүмүүс эмтэлж авснаар бараг байхгүй болсныг бүр саяхан нэгэн сайн санаатан сэргээн засварласан боловч "Ум маани бадмэ хум" гэсэн бичгийг "Ум маани ба ми хум " хэмээн буруу бичиж засварлажээ. Асуулт 7-н үргэлжлэл: Хэмжээ 1: 18м урд тал, хэмжээ 2: 17м баруун тал, хэмжээ 3: 20м хойд тал, хэмжээ 4: 17м зүүн тал,хэмжээ 5: 323 мкв талбай, хэмжээ: 24м диагналь

Хүснэгтийн дугаар :
ХӨАБ 008

судалгааны баг :
Team: Г

Ламжав


Аман түүх

Газрын зураг :