Цагаан булангийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Цагаан булангийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
108

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан булангийн хурал

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Ар булаг

Баг :
4-р багийн нутаг Цагаан булан хэмээх газар

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Ахай засгийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Арбулаг сум.Цагаан булан харуулын сүм. Арбулаг суиын 3-р багийн нутагт сумын төвөөс баруун хойш 38 км зайд Бэлтэс гол руу түрж орсон Тосон уулын булан тохой Цагаан булан хэмээх өндөр уулын бүсийн бартаа намаг ихтэй,байгалийн үзэсгэлэнт газарт Цагаан булан харуулын сүм гэх 1 дуган байжээ. Байгуулагдсан он,үүсгэн байгуулагч нь тодорхойгүй энэ сүмийн татан буулгасан тухайд ТЕГ-ын архивийн материалд “...Цагаан булан харуулын занги Бат ерөөлтөөс тодорхойлсон нь ...Манай харуулын цагдаа,цэрэг нар олон харуулыг татан буулгах тухайд өөр өөрийн харьяат хошуудаас ирэгсдийг хураан авахаар шаардан тушаахад уг харуулын хурал номыг хөсөрдүүлэхгүйн тулд ойр нутагтай Засагт хан аймгийн Ахай гүн Цэрэндоржийн хошууны Дэлгэрмөрөнгийн хийдэд жас сүргийн хамт нийлүүлэн өргөж залгамжлуулан хурж буй...”хэмээн тодорхойлж байсан баримт байна:/ТЕГ-ын архив:Ф-1,д-17./ Дээрхи баримтаас үзвэл уг сүм нь Цагаан булан харуул хязгаарын сүм байсан ба 1921 оны ардын хувьсгалын өмнө хязгаар нутгийн харуулуудыг татан буулгахад хурал номыг нь зогсоож Мөрөнгийн хүрээнд шилжүүлсэн байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү.Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004, 2.Арбулаг сумын 2-р багийн харьяат өндөр настан Нямаа гуйтай хийсэн ярилцлагаас. /2007.05.30./

Байршлын тайлбар :
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвөөс баруун хойш 38 км зайд Бэлтэс гол руу орсон Тосон уулын булан тохой Цагаан булан хэмээх газар өндөр уулын бүсэд багтах Байгалийн үзэсгэлэнт газар бартаа намаг ихтэй модны хаяанд байх бяцхан дэвсэгт байна. Бэлтэс голын зүүн эргээс 250 орчим метр зайд оршино.

GPS хаяг :
North 50° 43’  East 100°  37’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 12 Side2: Ө 8 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Голын хойд эргийн нэгэн жижиг дэвсэг дээр Тосон уулын модны захад газрын хөрснөөс ялангуяа өвс ургамал өндөр ургасан үед /6-8-9 саруудад /ер мэдэгдэхгүй 1 дуган сүмийн туурь байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
ХӨАБ 007

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :

Архивын зургууд :