Овооны булангын туурь

Read in English

Сүм хийдийн нэр :
Овооны булангын туурь,

Ринчений зураг дах дугаар :
188

Ринчений жагсаалт дах нэр :
Овооны булангын хурал

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Тариат /Цагаан нуур баг /Цагаан овоо гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Товч түүх :


Архангай аймаг Тариат сум. Овооны булангийн хурал Хуучин Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутаг одоогийн Тариат сумын төвөөс баруун тийш 58км газарт Цахир сумын төвөөс зүүн тийш 17км газарт баруун тийш Завхан Увс аймаг явдаг төв замаас хойш 100 орчим метрт Цагаан овоо хэмээх Овоот толгойн зүүн суганд, Хойд Тэрхийн голоос 1,2 км зайд (хойд эргээс ) 2дуганы туурь бий.Уг хоёр дуганын үүсгэн байгуулагч тодорхойгүй бөгөөд 1890-ээд оны үед Тариатын дээд хүрээнээс салбарлан байгуулагдсан гэж үздэг. Лхам сахиустай энэ хоёр дуганд сар жилийн дүйцэн өдрүүдэд Тариатын дээд, доод хүрээнээс лам нар гарч ирж цагийн хурал хурдаг байжээ. Уг цагийн хурлын хоёр дуган модон дуган байсан бөгөөд хэлбэр хийцийн хувьд Цагааннуурын хурлын хоёр дугантай / одоо багийн төвд бүтнээрээ байгаа./ ижил хийц хэмжээтэй байсан ажээ. Овооны булангийн хурал 1932 онд бүрэн хаагдаад дахиж сэргээгүй харин эзгүй үлдсэн хоёр дуганыг 1940-өөд оны сүүлч 1950-иад оны эхээр нураажээ. / Тариат сумын иргэн өндөр настан Дашравдан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.29/

Байршлын тайлбар :
Тариат сумын төвөөс баруун тийш 58 км газарт Цахир сумын төвөөс зүүн тийш 17 км газарт баруун тийш Завхан Увс аймаг явдаг төв замаас хойш 100 орчим метрт Цагаан овоо хэмээх Овоот толгойн зүүн суманд, Хойд Тэрхийн голоос 1,2 км зайд (хойд эргээс ) 2 дуганы туурь бий.

GPS хаяг :
North 48° 13’  East 099°  24’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 12 Side2: Ө 8 Side3: У 12 Side4: Ө 8 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энд 2 дуганы суурийн шороон овгор далан машин замаас хойно Овоот толгойн бэлд байдаг. Зам дээрээс ажиглагдахгүй ойртож дэргэд нь очиж байж харагдана.

Сүм хийд байгуулагдсан он :

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар

Хүснэгтийн дугаар :
АРТР 025

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :