Баян-мөнхийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Баян-мөнхийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
482

Ринчений жагсаалт дах нэр :
Баянмөнхийн хийд / Мамбын хурал

Сүм хийдийн төрөл :
жасаа хурал

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Баянмөнх сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Зоригт бэйсийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянмөнхийн хийд Баянмөнхийн хийд буюу Манбын хурал нь хуучнаар Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт, тал хээрийн бүсэд, Баянмөнх уулын энгэрт оршиж байжээ. Зүүн урд талд нь Бал уул, зүүн талд нь Зүүн Тахилгат, хойд талд нь Баруун Тахилгат, баруун талд нь Үнэгэт уул бий. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Баянмөнхийн хийд буюу Манбын хийд нь Манба дацан, суварган Дунжид дацантай, нэг дугантай, хүрээ дэгтэй, 58 ламтай, хоёр жастай үүндээ адуу 47, хонь 860, үхэр 67-той байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Чойртой, Ламринтай, Хошуу ганжууртай, 5 дацан Дээр үедээ 1000 ламтай, сүүлдээ хэдэн зуун ламтай хийд байсан. Хамба нь Жамбал, Да лам нь Наваан их унзад нь Жамц Дэндэв, Шарав, Лувсандоо, гэсгүй нь хамгийн сүүлд Бадрах гэдэг хүн байсан. Майдар эргэнэ. Хайлан хурдаг байсан. 3 хоног хурдаг Даншигийн хангал гэж байсан. Цагаан сар битүүний үеийн хурлуудыг хурна.Цагаан сарын 15 хүртэл Ерөөлөө хурна. Хошууны хилийн дээсээр Ганжуур эргэдэг байсан. Гол хийдийн дэргэд Баянмөнх уулынхаа энгэрт Манба хурдаг шарын шашны жижиг хийд байсан. Холбогдох эх сурвалж: -Норовын Лувсанцэрэнгийн ярилцлага(1914 онд төрсөн Хэнтий аймгийн Баянмөнх сумын өндөр настан.)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд: Баян-мөнх уулын энгэрт зүүн урд талдаа Бал уул ,зүүн талд нь Зүүн тахилгат ,хойд талдаа Баруун тахилгат баруун талдаа Үнэгэт уултай.

GPS хаяг :
North 46° 54’  East 109°  45’

Нийт газрын хэмжээ :
Side1: 2 Side2: 12 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Суваргын суурь үлдсэн. Суваргын тууриас 1 км-т урд хийд байсан гэсэн аман яриагаар хийдийн туурийн хэмжээг авлаа.Хийдийн туурь үлдээгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1930-аад он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
Мамбын хурал /

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Долгор - Ярилцлагын дугаар: Дамдинжав

Date of Reviving:
Year : 2001 онд - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
58

Хүснэгтийн дугаар :
ХЭБМ 042

судалгааны баг :
Team: Ж

Норовын Лувсанцэрэн


Аман түүх

Газрын зураг :