Цагаан нуурын суврага
Read in English
Сүм хийдийн нэр :
Цагаан нуурын суврага,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Баянмөнх сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Зоригт бэйсийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Цагаан нуурын суварга буюу хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт, тал хээрийн бүсэд,сумын төвөөс зүүн зүгт 24 км-т, Хэрлэн голын урд хөвөөнд, Баянмөнх уулын баруун хойно Цагаан нуурын суварга оршиж байсан. Зүүн хойноо Эрээний уул, хойноо Баянцогт уул, баруун урдаа Баянцагаан уул бий. Энд эвийн хурал хурдаг байжээ. Эвийн хурал гэдэг нь юм өгч хурдаг байсан. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Бүрэнт Засагчийн (1862-1874) онд гүн Лхамжавсүрэнгийн үед Баянмөнх, Цагааннуур хэмээх газар Манба дацан байгуулж суварга бүтээлгэж өдөр бүр Цогчэн зэрэг хурал хуруулсаар буй. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ Холбогдох эх сурвалж: Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Хэрлэн голын урд хөвөөнд Баянмөнх уул баруун хойгуур,зүүн хойгуураа Эрээн уул.Чанх хойно Баянцогт уул Дэрстэй ,Хужиртай хоолойг Цагаан нуур гэдэг.Сумын төвөөс чанх зүүн зүгт 24 км-т зүүн хойд талдаа Хөхөл хайрханыг тахидаг.Баруун урд буй Баянцагаан уулыг тахидаг.
GPS хаяг :
North 46° 55’ East 109° 58’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 10 Side2: 10 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Суварга буюу дуганын суурь үлдсэн.Дээрээ суваргатай дуган барьж байсан бололтой.
Сүм хийд байгуулагдсан он :
Бүрэнт Засагчийн (1862-1874) он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ХЭБМ 040
судалгааны баг :
Team: Ж