Жанрайсагийн дуган

Read in English

Сүм хийдийн нэр :
Жанрайсагийн дуган ,Одоо Жаарайн лагерь ,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Түвшрүүлэх сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Байршлын тайлбар :
Түвшрүүлэх сумын төвийн зүүн хойд хэсэгт орших одоогийн сумын төвийн айлуудын байгаа газарт. Уг газрыг Жаарайн зуслан гэж нэрлэх бөгөөд энэ нь Жаарайсгийн дуган гэсний сунжрал юм.

GPS хаяг :
North 47° 23’  East 101°  55’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Төвийн "Жаарайст хороолол" хэмээх гэр хорооллын айлуудын дунд байсан туурь одоогоор мэдэгдэх ором туурь байхгүй болсон. Хорооллын айлуудын нураасан хашаа байшингийн 5 буурь байх ба өмнөд талд нь суварга бунхан тодорхой биш 3 м орчим өндөртэй нэгэн өндөрлөг босгосон.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар

Тэмдэглэл :
Одоогийн Түвшрүүлэх сумын төвийн гэр хороолол болох Жаарайн хорооллын зөөгдөж нураагдсан хашаа байшингийн буурийн дунд 1 дуганы туурь байгаа. Энэ дуганд нь "Жанрайсагийн дуган" байсан бөгөөд "Жаарайн цагаан лам" гэж нэрлэгдсэн дуганч ламтай байсан бөгөөд энэ хорооллын эдүүгээгийн нэр үүнээс улбаалан Жаарайн хороолол гэх болжээ. Уг дуганы буурийн орчим 2004 онд сүсэгтэн олны хандиваар суварга босгох гэж байгаад суурийг нь босгоод бусдыг нь дутуу орхисон нэгэн цеметэн 4 талт 7 үе бүхий байгууламж байна. Үүний урд талд эртний засч боловсруулсан 1 метр өндөр 50-60 см голчтой 2 см боржин чулуу босгосон бөгөөд хооронд буюу өмнө нь мөн эртний хийцийн засварласан 1.20 м урд бүхий тэгш өнцөгт хэлбэрийн чулуу 3 ширхэгийг суулгажээ.

Хүснэгтийн дугаар :
АРТВ 056

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :