Могойн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Могойн хүрээ ,Жаврын гол,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Чойнхорлин
Төвд нэр Уайли:
*chos 'khor gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
41
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Буянтын хүрээ, Дархан бэйсийн хүрээ, Чойнхорлин
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Ховд
Сум :
Цэцэг сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Мань гүний хошуу
Товч түүх :
Ховд аймгийн Цэцэг сум. Буянтын хүрээ / Дархан бэйсийн хүрээ/ Хуучин Засагт хан аймгийн Дархан засаг Тэргүүн зэрэг тайж Доржжанцангарамжавын хошуу одоогийн Цэцэг сумын нутаг буянт голд цогчин хурлын дацан сургуулийг 1761 онд Засаг Тэргүүн зэргийн тайж Шагдаржавын үед байгуулжээ. Дараа нь хайлан хурлыг 1846 онд Засаг тэргүүн зэргийн тайж Норовжалын үед байгуулсан байна. Буянтын хүрээ хэмээн нэрлэгдсэн энэ хурлын газар нь 20-р зууны эхээр 3-4 сүм дугантай, 60-аад лам байнга сууж хурдаг байнгын хурал бүхий жижиг хийд байжээ. Лхам сахиустай энэ хийдийг Чойнхорлин хэмээн нэрлэдэг байв. 1920-иод оноос хойш хурал номын байнгын ажиллагаа нь тасалдаж зөвхөн зун намрын улиралд дүйчэн өдрүүдээр цагийн хурал хурж байгаад 1932 оны үед бүрэн хаагджээ.
Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны дунд орших уулын жижигхэн Могойн голын хөвөөн дээр хүрээ байжээ. Энд Цэцэг сумын анхны хөдөө аж ахуйн нэгдлүүдийн нэг үүсэн байгуулагдаж байв. Дараа нь сумын төв, багийн төв хэсэг хугацаанд байрлажээ. Одоогоор Могойн хүрээний ойролцоо ямар нэгэн суурин газар байхгүй, Зөвхөн нутгийн ардуудын эд хөрөнгө хадгалах байр,амбаар бий. Энэ нь намаржаа, өвөлжөөний нутаг.
GPS хаяг :
North 46° 17’ East 093° 21’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 150 Side2: 260 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Могойн хүрээний байсан газарт эдүгээ хуучин социализмын үеийн баг, сумын төвийн албан газрууд байсан жижиг байшингууд, нутгийн хүмүүсийн эд бараа хадгалах байшин амбаар зэрэг олон тооны шавар барилга бий. Тэдгээрийн бүгдийг Могойн хүрээний туурин дээр барьж байгуулсан учраас түүхэн газрын байдал ихээхэн бүдгэрсэн байгаа.Гэхдээ түүний Зүүн хойт хэсэгт Дэнжийн ирмэг дээр нэгэн хуучин байшингийн суурь бий. Мөн суурийн гол хэсэгт бас нэгэн хуучин суурь, жижиг байшингийн суурь хашааны үлдэц байшингийн туурийн нөгөө тал, ширмэн тогооны хагархай зэрэг зарим түүхэн газарт хадгалагдан үлдсэн буй.Эдгээрийн зургийг боломжийн хирээр авч хадгалсан болно. Мөн зүүн хойт талд байгаа суурийг бидний газарчин Дагва гуай сүмийн гол цогчин дугана байсан гэж сонссоноо өгүүлсэн. Энэ гол дугана нь хоёулаа эсвэл залгаа хоёр байшин байгаа бололтой. Түүнээс хойш шалны залгаа суурин дээр сүмийн дуганын бага нь байсан бололтой зургаан ширхэг модны үлдэгдэл газарт булаастай хоцорчээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1860 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
200 орчим лам
Хүснэгтийн дугаар :
ХОЦЦ 103
судалгааны баг :
Team А