Тольтийн сүм
Read in English
Сүм хийдийн нэр :
Тольтийн сүм ,Тольтийн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
400
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Тольтын сүм
Сүм хийдийн төрөл :
cүм
Байрлах аймаг :
Төв
Сум :
Эрдэнэсэнт
Баг :
1-р баг
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Зоригт вангийн хошуу
Товч түүх :
Төв аймаг Эрдэнэсант сум, Тольтын сүм Эрдэнэсант сумын төвөөс баруун хойш 23 км орчимд нэгдүгээр багийн нутаг Тольт хэмээх газарт, Жаргалант толгой хэмээх тахилгат уулын өвөрт энэхүү Тольтын сүмийн туурь бий. Сүм дуганын бололтой хоёр туурь , түүний ард суварганы суурь бололтой нэг хэсэг овгор шороо чулуун туурь үлджээ. Байгуулагдсан он, үүсгэн байгуулагч нь мэдэгдэхгүй энэ сүмд 20-р зууны эхээр 20 орчим лам нар зун, намрын улиралд голдуу цуглан дүйчэн өдрүдийн хурал хурж байсан тухай мэдээлэл байна. Энэ хурал мөн 1933-1935 оны үед бүрмөсөн хаагджээ.
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Эрдэнэсант сумын төвөөс баруун хойш 23 км-т 1-р багийн нутаг Тольт хэмээх газар уг туурь бий. Тууриас дээш 2 км–т Тольтойн амны амралт гэдэг улирлын чанартай амралт бий. Туурь Жаргалант толгой хэмээх эртний тахилгат уулын өвөрт байх ба дээш 1 км–т Тольтойн ам байна. Хархорины хар замын хойд талд 8-10 км-т байна.
GPS хаяг :
North 47° 14’ East 104° 14’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Жаргалант толгойн өвөрт гурван дуганы туурь болох чулуун туурь чулуунууд газрын хөрсөнд нилээд тодорхой мэдрэгдэнэ. Хоёр суварганы суурь овоолсон чулуу газрын хөрснөөс 1-1.5 метр өндөрт овоолоостой байна. Мөн ширмэн тогооны хагархай бий.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
40
Хүснэгтийн дугаар :
ТӨЭС 001
судалгааны баг :
Team: Ж