Баянцагааны хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Баянцагааны хурал,

Ринчений зураг дах дугаар :
208

Ринчений жагсаалт дах нэр :
Баянцагааны хүрээ

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Их Тамир сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Цэцэн Чин Вангийн хошуу

Товч түүх :


Архангай аймаг Их тамир сум. Баян цагааны хурал Их тамир сумын төвөөс зүүн тийш 28 км-т Их тамир Батцэнгэл сумдын нутгийн зааг хуучин Баян уул сумын төвийн хойд талд Баян ацгаан уулын өвөр хойд Тамирын голын өмнөд талд 2 дуган бүхий жасаа хурал байжээ.Анх 1890-ээд оны үед үүссэн гэх энэ хурал нь хаврын адаг сараас намрын адаг сар хүртэл байнгын хуралтай, харин өвлийн улиралд мөнх зул бүхий тахилч ламтай байжээ.Гэхдээ өвлийн эхэн сарын брухан багшийн дүйцэн өдөр өвлийн адаг сарын сүүлчээр ламн ра гарч ирж хурал уншлага хийдэг байжээ.Зун намрын байнгын хурал болон өвлийн цагийн хурлуудад Заяын хүрээ, Луу гүний хүрээнээс ихэвчлэн 20-30 лам гарч ирж хурал хурдаг байв.Зуны эхэн сард Майдар эргэдэг намрын дудн сард Ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйлийг хийдэг байжээ.Энэ хурал нь 1932 онд хаагдаж 1933 оны үеэр дахин нэг сэргэж зөвхөн цагийн хуралд хурж байгаад 1936 оны дундуур бүр мөсөн хаагджээ.Эзгүйрч хоцорсон 2 дуганыг 1940-өөд оны эхээр буулгаж хуучин Баян уул сумын төвю рүү зөөвөрлөсөн байна.

Байршлын тайлбар :
Их тамир сумын төвөөс зүүн тийш 28 км-т Их тамир сум, Батцэнгэл сумын нутгийн зааг хуучин Баян Уул сумын төвийн хойд талд Баянцагаан уулын өвөрт, Хойд тамирын гол өмнөд талд нь 300 орчим метрт тахилгат Баян цагааны өвөр дэвсэгт хоёр дуганы туурь байна.

GPS хаяг :
North 47° 27’  East 101°  31’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 10 Side2: Ө 7 Side3: У 8 Side4: Ө 6 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хоёр дуганы туурь шороон далан, суурийн засмал чулуу, хүрд, суварганы ором зэргээр мэдрэгдэнэ.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940-д он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
20-д лам

Хүснэгтийн дугаар :
АРИТ 049

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :