Хүдэрийн дугана
Read in English
Сүм хийдийн нэр :
Хүдэрийн дугана,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
358
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хүдэрийн хурал
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Хүдэр сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Эрдэнэ Вангийн хошуу
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Хүдэр сум. Хүдэрийн дуган Одоогийн Хүдэр сумын төвийн ойролцоо Хүдэр голын баруун талд Жаахан овоо хэмээх овооны дэргэд цагийн хурлын нэгэн жижигхэн дуган байсан байна. Хэн хэзээ үүсгэн байгуулсан нь тодорхойгүй уг хурлын дуганд 1930-аад оноос өмнө 5-6 лам зун намрын улиралд дүйчсэн өдрүүдээр цуглаж хурал хурдаг байсан бөгөөд бусад үед Цэдэн хэмээх тахилч лам бурхан тахил зул хүжийг нь сэргээн суудаг байжээ. Уг хурал нь 1920-иод оны үед Хятадын гамин цэргийн дээрэм тонуулд өртөн нураагдаж үгүй болсон гэдэг. Одоо уг дуганы туурь болох чулуун суурь үлдсэн байна. Өөр энэхүү Хүдэрийн дуган хурлын тухай дэлгэрэнгүй эх сурвалж мэдээлэл олдоогүй. /Хүдэр сумын Баянцагааны 2-р багийн өндөр настан Базарханд гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.19/
Байршлын тайлбар :
Ойн бүсэд оршино. Хүдэр сумын төвөөс баруун тийш төв замаар Хүдэр голын гүүрээр гарч 10-д км явж хүрнэ. Төв замын баруун талд, "Дуганы хонхор" нэртэй газар бий.
GPS хаяг :
North 49° 47’ East 107° 27’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө10 Side2: У30 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Үлдэгдэл хэсэг, туурь гэж бараг мэдэгдэх зүйлгүй. Дугана байсан хонхорт шарилж зэрэг хогийн ургамал их хэмжээгээр ургажээ.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СЭХД 035
судалгааны баг :
Team: Б