Цагаан толгойн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Цагаан толгойн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
319

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан толгойн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Сэлэнгэ

Сум :
Сант сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Ахай бэйсийн хошуу

Товч түүх :


Сэлэнгэ аймаг Сант сум. Цагаан толгойн хийд Сант сумын төвийн дэргэд хуучин Цагаан толгойн сангийн аж ахуйн төвийн засварын газар байсан хашааны ойролцоо энэхүүш Цагаан толгойн хийд нь төвхнөж байжээ. 1840, 1850-иад оны үед байгуулагдсан энэхүү Цагаан толгойн хйд нь хоёр дугантай, 50-60 ламтай жижигхэн хурлын газар байсан бололтой. Хурлын шүтээн нь Лхам сахиустай, байнгын хурал хурдаг, зуны эхэн сарын шинийн 8-нд майдар эргэдэг, харин цам гардаггүй байсан байна. Мөн хурлын лам нар зуны эхэн сард Цагаан толгой хэмээх жижиг овоот толгойгоо тахидаг байжээ. Модоор барьсан 2 дуган нь нэг нь Лхамын дуган, арай том нь лам нарын хурал хурдаг цогчин дуган нь байсан бололтой.Энэ хурал харьцангуй эрт буюу 1920 оны сүүлчээр тарсан байна. Учир нь ардын хувьсгал ялахын өмнө энэ нутгаар явж байсан Хятадын гамин цэргүүд Цагаан толгойн хийдийн хоёр дуганыг талж дуганыг шатаасан гэдэг. Уг хурал гэлүгбагийн урсгалын хурал байжээ. Одоо уг хурлын 2 дуганы туурийн орчим айлын малын өвөлжөө , зуслангийн хашаа байшин баригдаж ор мөр юу ч үгүй болжээ. /Сант сумын 1-р багийн иргэн Бадарч гуатай хийсэн ярилцлагаас 2007.07.24/

Байршлын тайлбар :
Сэлэнгэ аймгийн Сант сумын төвд Цагаан толгой хэмээх газар ойт хээрийн бүсэд оршдог. Хүн оршуулдаг болсон байна.

GPS хаяг :
North 49° 15’  East 105°  23’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
1980-д оны үед баригдаад сүүлд нураагдсан байшингуудын суурь байна. Бас энэ хавийн газрыг ухсан байна. Шашны холбогдолтой эд зүйл байхгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1840, 1850-иад оны үе

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
СЭСН 044

судалгааны баг :
Team: Б

Бадарч


Аман түүх

Газрын зураг :