Цагаан тохойн Дарь Эхийн жас
Read in English
Сүм хийдийн нэр :
Цагаан тохойн Дарь Эхийн жас,
Ринчений зураг дах дугаар :
318
Ринчений жагсаалт дах нэр :
Цагаан тохойн хурал, Дарь Эхийн хурал
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Орхон туул сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Орхонтуул сум. Дарь эхийн жас 1870-аад оны үед үүссэн Дарь эхийн жас нь 20-иод лам байнга сууж хурдаг, 1 модон дугантай жижиг хурал байжээ.Энэ хурал Дарь эх шүтээнтэй байсан бөгөөд хамгийн сүүлчийн тэргүүн лам нь Сүрэн гэлэн унзад нь Гэнтамжид гэж хүн байжээ.Дарь эхийн жасын лам нар зуны эхэн сард хойд талынхаа Цагаан уулыг тахидаг байв.Уг хурал Амарбаясгалант хийдээс нилээд хараат байсан ба зун намрын томоохон хурлуудад тэндээс лам нар нэмэгдэн ирж хурдаг байв.Дарь эхийн жас 1936 оны сүүлчээр хаагдаад дахиж сэргээгүй байна.
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Орхон голын зүүн талд байна. Баруун талд нь Хадтай гацаа, зүүн талд нь Өгөөмөр уул, урд талд нь Онгоны ар уул, хойд талд нь гурван толгой бий. Бурхан толгой гэдэг жижиг толгойн зүүн энгэрт оршино.
GPS хаяг :
North 49° 00’ East 105° 04’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Үлдэгдэл туурь гэхээр юм үлдээгүй. Айлууд олон жилийн турш энд намаржиж байсан тул ул мөр мэдэгдэхгүй болсон байна.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Хүснэгтийн дугаар :
СЭОТ 062
судалгааны баг :
Team: Б