Хөгшны хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Хөгшны хурал,Хоньчины хурал,

Ринчений зураг дах дугаар :
316

Ринчений жагсаалт дах нэр :
Хөгшний хурал

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Сэлэнгэ

Сум :
Орхон туул сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Товч түүх :


Сэлэнгэ аймаг Орхонтуул сум. Хоньчийн хурал /Шар усны хурал/ Орхонтуул сумынг нутаг Шар усны голд Хоньчийн хурал хэмээх нэгэн цагин хурал төвхнөж байжээ.1914, 1915 оны үедчухам хаанаас ирсэнийг мэдэгүй 7 бор хонь дагуулсан бадарчин лам ирж энд суурьшин нутгийн ардуудаас бадар барин нэгэн гэр дуган барьж цагийн хурал үүсгэсэн түүхтэй ажээ.Улаан сахиус шүтдэг уг хурал нь зун намрын улиралд хурдаг.Хийдийг үүсгэгч лам дээр энэ ойролцоо нутгийн 3-4 өвгөн лам очиж хамтарч хурдаг байсан байна.1937 онд хүрээ хийд хаагдахын өмнө энэ хурлынг тэргүүн лам Дүвчиндорж гэж хүн байжээ.Уг хурал 1937 оны хавар хаагдсан бөгөөд Дүвчиндорж лам хар болж байж байгаад 1947, 1948 оны үед таалал болсон байна.Тэрбээр хар болсон хойноо хүний хойтох уншиж зод ЛҮйжин тавьж байсан зэргээс үзвэл Хоньчийн хурал зодын хурал байсан байж болох юм.

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд хуучин Орхонтуул сумын төвөөс баруун хойш 5 км зайд төмөр замын цаана Хонхор гэдэг газарт оршино. Баруун талд нь Өгөөмөр уул байдаг.

GPS хаяг :
North 48° 57’  East 104°  55’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Айл олноор зусаж байсан газар учир одоо үлдсэн хэсэг туурь гэхээр зүйл мэдэгдэхгүй болсон байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Ням гуай : Долоон бор хонь дагуулсан бадарчин лам ирсэн юм гэнэлээ. Нутгийнхан шүтдэг болсон байна. Удахгүй дугана барьсан гэсэн . Улаан сахиусан шүтлэгтэй тарган хүрэн сэтэртэй морь байсан. Хоньчны жасын сүүлийн үеийн тэргүүн нь Дүвчиндорж гэдэг хүн байв. Энэ хүн лав хэлмэгдэлд өртөөгүй 1948 он хүртэл байж байсан..

Хүснэгтийн дугаар :
СЭОТ 060

судалгааны баг :
Team: Б

Газрын зураг :