Ширээт бурханы сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Ширээт бурханы сүм,Дөрвөлжин сүм,Ширээт ам,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
329

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дөрвөлжин сүм

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Сэлэнгэ

Сум :
Алтанбулаг сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Эрдэнэ Вангийн хошуу

Товч түүх :


Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум. Дөрвөлжин сүм /Ширээт бухны сүм Дөрвөлжин сүмийг анх 1727 онд болсон хаант Оросулс, Манж чин улсын хил хязгаарыг тогтоох Буур хээрийн хэлэлцээрийг үндэслэн Хиагтын эрээн гэдэг газар хилийн худалдааны жижиг төвийг байгуулжээ.Ингээд энд Буриад монголын хожим нь цаанаас нь Орсын соёл иргэншил хосолсон худалдааны төвийг дагаж жижиг суурин газар хүмүүсийн төвлөлрөл үүсч бий болжээ.Энэ үйл явц нь хожим дөрвөлжин сүм хэмээх нэрлэгдэх болсон буддын шашны дуган хурал Ширээт бурхны сүм үүсэх нөхцөл шалтгаан болжээ.1921 оны ардын хувьсгалаас өмнө дөрвөлжин сүмд 17-18 лам хурдаг байсан бөгөөд тоосгоор барьсан сүм байжээ.Сүмийн гол шүтээн нь Ямандаг бурхан байсан гэдэг.Энэхүү Дөрвөлжин сүм нь Сэлэнгэ амйгийн сүм хийдүүдээс харьцнгүй эрт хаагдаж мөхсөн бөгөөд 1921 онд ардын хувьсгал ялхын өмнөхөн хаагджээ.Монголын ардын хувьсгаоын сүлд дуулал болсон “Шивээ хиагт” хэмээх дууны 2 дахь бадаг Дөрвөлжин сүмийн үүдэнд 4 пулемат зоогоод хэмээн эхэлдэг нь энэ сүмийг хэлж буй хэрэг ажээ. /Сэлэнгэ аймгийн Музейн ажилтан Бавуу гуайтай хийсэн ярицлагаас 2007.06.22/

Байршлын тайлбар :
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын баруун Хиагт Бааст голын /Хиагт гол/ баруун эрэгт оршино. Хутаг-Өндөр уулыг тахьдаг. Ойт хээрийн бүсэд оршдог. GPS given for Altanbulag sum centre

GPS хаяг :
North 50° 19’  East 106°  29’

Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө06 Side2: У08 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Сүмийн суурь бүдэгхэн мэдэгдэж байна. Дээр үеийн хятад тоосго, ваарны хагархай их байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1732-1737 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : 1921 он Да лам Лувсансандаг хамба | Ярилцлагын дугаар: 023

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
17-18 лам

Хүснэгтийн дугаар :
СЭАБ 017

судалгааны баг :
Team: Б

Бавуу


Аман түүх

Газрын зураг :