Цагаан худгийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Цагаан худгийн хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
613
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан худгийн хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Онгон сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Онгон сумын Цагаан худгийн хийд Цагаан худгийн хийд нь Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т, хойгуураа Бадрахын уул, Жинжрийн овоо, зүүн талаараа Баян Эрхэт овоо, урд талаараа Тээг хэмээх толгодоор хүрээлүүлэн оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Уг хурлын газар нь зургаан сүм, дугантай байсан бөгөөд 1937.11 сард хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Уг хийд 1780 онд байгуулагдсан. Бадрах уулаа тахидаг Онгон Баяндэлгэр сумын заагийн 300-аад шавь нартай байнгын Цогчэн хурдаг, Цогчэн дуган, сахиусын сүм гээд 3,4 сүмтэй, эзэнд мэдээтэй, чийгатай, Жамсран сахиустай хийд байжээ. 1937 онд хаагдаад удалгүй нураагдсан. Хаагдах үед хийдэд 30,40 лам сууж байжээ. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Я.Амарсайханы ярилцлага-(Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гандандамбадаржаалин хийдийн хамба лам) - Дорждэрэмийн ярилцлага (Сүхбаатар аймгийн Онгон сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т байна. Хойно нь Бадрахын уул /тахилгатай /Бадрах уулын наад талд Жинжирийн овоо, зүүн талд Баян-эрхт уул /тахилгатай /урд талд нь Тээг гэдэг толгод, баруун талдаа Төгрөгийн уул, баруун урдаа Цагаан худаг нь бий.
GPS given for Ongon Sum Centre
GPS хаяг :
North 45° 21’ East 113° 8’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Уг сүмийн 6 ш 40*60 м, 60*50 м, 80*60 м, 100*90 м хэмжээтэй чулуун хүрээ үлджээ. Уг хүрээнд 10 гаруй дөрвөлжин дуганы туурь үлдсэн байна. Уг туурийг ухсан байна. Байгууламжийн чанх урд ямпайн суурь болон суварганы суурь байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1780 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
30,40
Хүснэгтийн дугаар :
СБОН 018
судалгааны баг :
Team: Ж
