Цагаан номун ханы хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Цагаан номун ханы хийд,Номун ханы хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
582
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Номун ханы хийд /Цагаан номун ханы хийд/
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Мөнх хаан сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Далай вангийн хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Номун ханы хийд Хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн урагш 23 км-т, Тахилгат уулын энгэрт оршдог. Аман эх сурвалж: Уг хийд нь 1784 онд байгуулагдсан бөгөөд байнгын нэлээн лам нартай байсан. Лам нарын гэр нь зүүн талаараа байсан. Нэг Цогчэнтой, Манба дацан байсан. Цогчэн дуганыг нь сүүлд буулгаж ирээд хоршооны склад хийж байгаад нурлаа. Хийдийг мөн Ламын лхан гэж ч нэрлэдэг байсан. Гол дуганы суурин дээр 1992 онд нутгийн өвгөцүүл дуганы чулуугаар суврага босгожээ. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн материал -Чойровын Дондовын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймаг Мөнххаан сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд сумын төвөөс урд зүгт 23 км-т тахилгат уулын энгэрт оршино.
GPS хаяг :
North 46° 58’ East 112° 04’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун суурь, хөх тоосго, вааран дээвэр уг хийдийн туурь газарт үлджээ. Гол дугана дээр 1992 онд нутгийн хөгшчүүд /энэ уулын шүтдэг хүмүүс/суварга босгожээ. Дуганын чулуугаар урд талд нь малын хороо барьсан байна. Баруун зүүн хоёр талаар нь гэр болон байшингийн чулуун суурь байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1784 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СБМХ 054
судалгааны баг :
Team: Ж