Тэгчинлин хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Тэгчинлин хийд,Цагаан овооны хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Тэгчинлин

Төвд нэр Уайли:
*theg chen gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
598

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан чулуутын хийд /Тэгчинлин/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Мөнххаан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Далай вангийн хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Цагаан овооны буюу Тэгчинлэн хийд Хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт, говь хээрийн бүсэд оршдог ба ардаа Цагаан овоо, зүүн урдаа Цагаан овооны худаг, баруун хойноо Еншөөв худаг гэдэг газрууд байдаг. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Сайшаалтай Ерөөлтийн хоёрдугаар (1797) онд бэйс Сономванжилдоржийн үед Бөхчүүд багийн сүсэгтэн олон сүм дуган байгуулж Гонгор, долоон үндэс Хайлан, Ерөөл, Хангал зэрэг хурал хуруулжээ. Эдгээр хурал дуган Цагаан чулуут хэмээх газар нутаглан суужээ. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Хэнтий аймгийн Баянтэрэм сумын Эрдэнэдалай вангийн хийд буюу Цагаанчулуу сүм нь Будан хэмээх газар суурьшиж байсан бөгөөд хоёр дуган, нэг дацантай , хоёр гавж нийлсэн 247 ламтай, хоёр жастай, үүнд хоёр адуу , нэг ямаатай байсан хэмээн тэмдэглэгджээ. Хийд 1937 онд эзэнгүй болсон учир хаагдсан. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд оршино. Цагаан овоо, зүүн урд талд Цагаан овооны худаг, баруун талд Еншээв худаг байна.

GPS хаяг :
North 46° 46’  East 113°  52’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хөх тоосго чулуун 2 хүрээ бүхий 21 ширхэг барилгын туурь үлджээ. Уг барилгыг чулуу хөх тоосгоор барьжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
Сайшаалтай Ерөөлтийн хоёрдугаар (1797) онд

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
СБМХ 051

судалгааны баг :
Team: Ж

Дамдинсүрэн


Аман түүх

Чойровын Дондов


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors