Овоон сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Овоон сүм,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
621

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Овоотын хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Дарьганга сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Овоон сүм Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвд, тал хээрийн бүсэд Алтан овооны урд энгэрт Дагшин булгийн зүүн хойно Овоон сүм оршиж байжээ. Уг хийд нь Гомбо сахиустай байсан. 1938 онд хаагдаж 1940 оны сүүлээр нурсан. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: Дарьганга Овооны сүм нь 11дуган, гурван дацантай 1937оны 1-р сард өөрсдийн лам нарын хүслээр тараагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Дарьгангад бүгд 18 сүм хийд байсан дотроос гол сүм нь Овоон сүм байжээ.Сүрэг байгуулагдсаны дараа нутгийн зөн олон тахилгат овоог бий болгох асуудлаар зарга үүсгэж, Манжийн хааны зарлигаар Захын хар өндөр буюу Дарь овоог жил бүрийн хавар, намрын эхэн сард жилд 2 удаа тахих болсон бөгөөд алтанганжирийг Батцагааны оройд байрлуулсанаас үүдэн Алтан овоо хэмээн алдаршиж өөрийн тахилгын ном, тарни, магтаалтай болсон байна. Дарьгангын Алтан овооны судар төвд хэлээр зохиогдсон нь өдгөө уламжлагдан иржээ. Тэдгээрээс нийтэд алдаршсан нь Эрдэнэ мэргэн хутагтын хувилгаан Лувсанжигмэддорж, Равжинлувсанбалжир хоёрын захиалгаар төвдийн Банчэн лам Лувсанбалданчоглоонамжилын төвд хэлээр найруулан зохиосон “Газар баригч Дарьганга орны эзэн буяны сад ан нөхөр сэлтийн илт онол заллага хангал тахилга” хэмээх судар болно. Овоон сүм буюу Жамбадаржаалин хийд нь 1000 ламтай (100) байсан бөгөөд хийдийн сүүлчийн хамба нь Жамбаа гэдэг хүн байжээ. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Хөнхөрийн Моонын ярилцлага (1948 онд төрсөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын өндөр настан) -Гомбожавын ярилцлага (1921 онд төрсөн Сүхбаатар аймгийн Асгат сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвд, Алтан-овооны урд энгэрт, Дагшин булгийн зүүн хойно. Урд талдаа Модот гэдэг газартай, зүүн талдаа Шар нуур, баруун талдаа Зэгст, Дуут нууруудтай.

GPS хаяг :
North 45° 28’  East 114°  35’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нилээд олон тооны овгор шороон чулуу болон хөх тоосгон дөрвөлжин болон дугуй мөн гадна талын хүрээний тууриуд үлдсэн байна. Айлууд зэрэгцэн буусан тул ихэнх чулууг барилгын зориулалтаар ашигласан учраас хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
СБДГ 006

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : М.Моондой | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Т.Тавхай | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Гомбо | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Балдан | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дамдинжав | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Осор | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000
100

Хүснэгтийн дугаар :
СБДГ 005

судалгааны баг :
Team: Ж

Хөнхөрийн Мооно


Аман түүх

Гомбожав


Аман түүх

Газрын зураг :