Ширээтийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Ширээтийн хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
588
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ширээтийн хийд
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Баяндэлгэр сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Ширээтийн хийд Энэхүү хийд нь хуучнаар Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд оршиж байжээ. Хийдийн эргэн тойронд хойноо Баяндэлгэр овоо, баруунтаа Баруун Цагаан чулуут, урдаа Цагаан нуур, Зүүн талдаа Мужингийн Хар гэдэг газартай. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: Баяндэлгэр сумын Ширээтийн хийд нь Ширээт гэгчийн санаачлагаар 1700 онд байгуулагдсан бөгөөд Ламрин, Ерөөл, Нүгнээ зэрэг 4 сүм, дугантай, 786 ламтай, зургаан жастай хийд байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Ширээтийн хийд 400 гаруй шавьтай Дарьганга хошууны хамгийн гоёмсог хийд байжээ. Тус хийдийн суурин дээр 1990 онд Байшинтийн хийдийн гавж лам А.Дамба ахмад лам Цэдэнлхаам нар Ширээтийн хийдийг дахин сэргээн санаачлан үүсгэн байгуулжээ. Тус хийдэд өдөр бүр Цогчэн хурж Их хөлгөн судруудаас аваад 150 гаруй ном судруудыг сүсэгтэн олны хүсэлтээр айлдаж байна. Ширээтийн Баян-овоог жил бүр тахидаг. Холбогдох эх сурвалж -Я.Амарсайханы ярилцлага-(Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гандандамбадаржаалин хийдийн хамба лам)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд Баяндэлгэр сумын төвд хойд талд Баяндэлгэр овоо, баруун талд нь Баруун цагаан чулуу, Цагаан нуур, зүүн талдаа Мужингийн хар гэдэг газартай. Баяндэлгэр овоогоо тахидаг.
GPS хаяг :
North 45° 43’ East 112° 21’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Овгор шороон туурь хэд хэд үлдсэн. Тус туурь сумын төв дотор тул туурийн чулууг хүмүүс ашиглан туурь мэдэгдэхгүй болсон. Зөвхөн овгор шороон туурь үлдсэн. Туурийн зүүн талд шинээр сэргээн хийд барьжээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1860 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
СББД 029
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Цэдэнлхаан | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : А.Дамба | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
400 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
СББД 023
судалгааны баг :
Team: Ж
Я.Амарсайхан

Аман түүх
Газрын зураг :
Цуглуулсан баримтууд :
| СББД 023 | B056 | Я. Амарсайхан | Баяндэлгэр сумын нутагт Буян номын үйл ажиллагаа явуулж байсан сүм хийд, дацангууд | гар бичмэл | 0000-00-00 | Сүхбаатар аймаг | гар бичмэл | Ж |
| СББД 023 | B072 | Ширээтийн хувилгааны сүм | Ширээтийн хийдийн түүх танилцуулга | гар бичмэл | 0000-00-00 | Сүхбаатар аймаг | Ж |