Нарны дугана
Read in English
Сүм хийдийн нэр :
Нарны дугана,Хуйн дугана,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
48
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Баянхайрханы хурал, Нарийн хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Баянхайрхан сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Дүүрэгч Вангийн хошуу
Товч түүх :
Завхан аймаг Баянхайрхан сум. Нарангийн хурал /Хуйн дуган/ Богд хаант Монгол улсын үеийн Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хошууны нутгийн нэг хэсэг одоогийн Завхан аймгийн Баянхайрхан сумын Тоонот багийн нутаг сумын төвөөс баруун тийш 4 км зайд Шургуун голын хөндий Нарангийн уулын энгэрт энэ жижиг хийд төвхнөж байжээ.Нэрийн тухайд Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүй хэл шинжлэлийн атлас”-ын сүм хийдийн жагсаалтын 48 дугаарт Нарийн уулан дахь Нарийны хурал хэмээн тэмдэглэсэн нь ташаа бөгөөд энэ нутагт Нарийн нэртэй уул, хурлын газар байхгүй байна.1870-аад оны үед байгуулагдсан энэ хурал нь 1937 онд хаагдахын өмнө 2 дуган, 1 сүмтэй баруун хойд талдаа 1 суваргатай 20-иод ламын данстай байжээ.Мөн дуганы гадуураа шивээ хашаан хэрэмтэй байсан боло 1920-иод оны сүүлч үе хүртэл байнгын хуралтай 50-60 лам сууж хурдаг байсан бол 1930-аад оны эхнээс лам нарын тоо эрс цөөрч байнгын хурал тасалдан зөвхөн сар жилийн дүйцэн өдрүүдэд хурах болжээ.Уг хийдэджилийн онцгой дүйцэн өдрүүдэд Түдэвтэйн хүрээнээс лам нар гарч ирж хурдаг байсан байна.Мөн хийдийн лам нар тууриас баруун тийш 5 орчим км-т байх Цэцэнгийн овоо хэмээх овоог тахидаг байсан ба намрын эхэн сард Ганжуур эргэж байжээ.Ганжуур эргэхдээ олон судар номыг лам нар нь тус бүрдээ багцлан үүрч ойр хавийн уул толгодын хяраар дамжин явдаг байжээ.Хийдийн гол шүтээн нь Дэмчиг шүтээнтэй байсан байна.Уг хийд 1936 оны сүүлчээр хурал ном нь тарж 1937 оны сүүлч үеэс бурхан тахил ном судрыг нь устгажээ.
Байршлын тайлбар :
Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг нь Хөвсгөлийн Булнайн нурууны салбар уулсад хамаарна. Түүхэн газрын туурь нь Баянхайрхан сумаас баруун тийш 4 км газарт Шургуун голын хөндийд Наран уулын аманд байрлана. Наран уулын энгэрт гэсэн үг, Наран уул тууриас 2 км зайтай. Туурь нь Наран уулын энгэрийг түшсэн мэт боловч алсхан байрласан байдалтай. Сумын төвийн ар биед нуураас 5км газар Цэцэнгийн овоо гэж бий. Энэ нь Баянхайрхан сумын Тоонот багийн зуслангийн нутаг юм.
GPS хаяг :
North 49° 16’ East 096° 18’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 48 Side2: 50 Side3: 48 Side4: 50 Side5: 8,40 Side6: 8,40
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын гадуур хатгасан хашааны суурь болон хурлын бололтой жижигхэн байшингийн суурь тод үлджээ. Туурийн зүүн урд хэсэгт бас нэгэн жижиг байшингийн туурь бий. Харьцаа нь 10 х 10 метр. Эдгээрээс үзэхэд Нарны дуганы туурь нь гадуур хатгасан хашааны суурь, гол хурлын дугана бололтой чулуун суурьтай барилгын үлдэц,туурийн зүүн талд зарим газраа чулуун суурь бололтой хэсэг чулуутай, зарим газраа хонхойж орсон суурьтай өөр нэг жижиг байшингийн туурьнаас бүрдэнэ. Нутгийн иргэд Нарны туурь гэдэг ажээ. /хүснэгтэд зураг бий/.
Сүм хийд байгуулагдсан он :
1870-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ЗАБХ 026
судалгааны баг :
Team А