Далай ээжийн жас

Read in English

Сүм хийдийн нэр :
Далай ээжийн жас,Авай ээжийн жас,Цахиуртын жас,Дорждамба дацан,Дорждамба хийд,

Ринчений зураг дах дугаар :
738

Ринчений жагсаалт дах нэр :
Цахирын хурал

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Дэлгэрцогт сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин бэйсийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Дэлгэрцогт сум. Цахиуртын дацан. / Дорждамба дацан, Далай ээжийн жас/ Дэлгэрцогт сумын төвөөс 28 км, Цахиурт багийн төв Номт овоо хэмээх газар энэхүү дацан хурал оршин тогтнож байжээ. Цахиуртын дацан хурал үүсэн байгуулагдсан нөхцөл шалтгаан он цагийн тухайд Үндэсний Төв архивын гар бичмэлийн фондод дараахи эх бичиг хадгалагдан үлджээ. Үүнд “ ... Цахирт дацан үүний уг эх нь Түшээт хаан Гомбодоржийн хатан Ханджамцад аягачин болж явсан эгч дүү хоёр хүүхэн байв. Тэр цагт Өндөр Гэгээнтэн Түшээт хааны агь болон мэндлэхэд хоёр аягачин хүүхний эгчээр эх бариулж аваад энхрийлэн өсгөв. Бага хүүхний хоёр хөхнөөс гэнэтэд шалтгаангүй байтал их сүүн асгаран гарсныг Өндөр Гэгээн шимэн зооглож лагшин өрнөн боловсроод их хүүхнийг Авайэжий, бага хүүхнийг Далай эжий хэмээн нэрийдэж Өндөр Гэгээнтнээс 32 сүүдэр зооглосон Энх Амгалангийн тавдугаар /1666/ онд өөрийн мутраар хар торгон дээр есөн зүйлийн эрдэнэсээр зурсан Балданлхам сахиус гайхамшигийн адистадтай нэгнийг хайрлав. Далай эжийд мөн тэр мэт бүтээсэн Махагал сахиус нэгнийг хайрлав. Тэр цагаас эхлэн хоёр аягачин, садан төрөл, отог хамжилгын хүмүүс нийтээр тэр хоёр сахиусыг өргөө байгуулан залж өдөр бүр жасаа хурлыг хурдаг заншил тогтсон. Бас Халх нийтээр Манжийн хааны төрд орохын үест Өндөр Гэгээнтэн Авай эжий, Далай эжий хоёрт хятад барын шунхан Ганжуур гүйцэд нэг нэгийг хайрласныг хойно Авай эжийг Үйзэн засаг Хаймчигийн үед манай хошууны Аавхүү ноён хэмээх тайжид худ худгай болгон өгч дацан хурал хамжлага сэлттэй уул хошуунд нийлүүлэн захируулсан ба бас Далай эжийг Дээрхийн шавийн Дархан ноёнд худ худгай болгон өгч хувийн хурал хамжлага сэлттэй Их шавьд нийлүүлсэний дараа хар шар олон сүсэгтэн өглөгийн эзэд Цахиурт хэмээх газар хурлын дуган барьж бурхан шүтээн олныг бүтээгээд жас сан байгуулан үргэлжийн хурал гаргасан амуй. ..” гэжээ. Уг дацан нь 20-р зууны эх буюу 1910-аад оныг хүртэл 5-6 ламтай цагийн хурал хурж байгаад тодорхой бус шалтгаанаар хаагджээ. Дуганыг хэзээ нураасан нь тодорхойгүй ба одоо дуганын туурь тус газар очиход мэдэгддэг. Холбогдох эх сурвалж: 1. Монгол улсын Үндэсний Төв Архив. ФА-11, д- 1, хн- 374/

Байршлын тайлбар :
Б.Ринчен:Номт овоо Цахиурт баг /хуучин Цахиурт бригад/. Сумын төвөөс 28 км-т Цахиурт уулын ард талд оршино.

GPS хаяг :
North 46° 21’  East 106°  20’

Нийт газрын хэмжээ :
Side1: У100 Side2: Ө60 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Одоо ламгүй болсон.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Одоо ламгүй болсон.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ДУДЦ 040

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Өндөр гэгээн Занабазар /Авай ээж Далай ээжид зориулсан / - Ярилцлагын дугаар: Б.Сүрэн гавжийн ярилцлага

Date of Reviving:
Year : Мэдэгдэхгүй - maybe 1995 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
40-50

Хүснэгтийн дугаар :
ДУДЦ 039

судалгааны баг :
Team: Д

Баалийн Сүрэн


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ДУДЦ 039

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors