Чойр

Read in English

Сүм хийдийн нэр :
Чойр,Дэлгэрийн чойрын хийд,Дэлгэрийн чойр,

Ринчений зураг дах дугаар :
735

Ринчений жагсаалт дах нэр :
Дэлгэрийн чойрын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Дэлгэрцогт сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин бэйсийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Дэлгэрцогт сум. Дэлгэрийн чойрын хийд. / Чойдонравжаалин / Зүүн Чойр. Хуучин Түшээтхан аймгийн Дайчин бэйсийн хошууны гол хүрээ болох Дэлгэрийн чойр нь одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Дэлгэр уулын өвөрт 230-аад жилийн турш суурьшин төвхнөж байжээ. Халхын буддын шашны сүм хийдүүдийн дотор онцгой байр суурийг эзэлдэг энэ хүрээний үүсэл хөгжлийн тухай архивын болон холбогдох бусад бичиг баримтуудад ийн өгүүлсэн байна. “... Манай хошууны гол хийд Чойдонравжаалин сүм болбоос урьд Халх Монголыг Чин улсад дагаар орсон үед нэгэн аймгийн ван Гүршихийн хошууны харьяат тайж Хаймчиг Чин улсын төрийн их цэрэгт худаг малтаж хүчин тусалсан учир сайшаагдан засгийн тамга шагнуулан хошуу тасран дээдийн түмэн өлзий бататгах ном уншуулах ба шарын шашныг өрнүүлэн дэлгэрүүлэх тухайд Чин улсын Энх Амгалангийн 36 дугаар /1697/ он, гал үхэр жилийн гал барс сард байгуулаад уг хошууг дагуулан олгосон гол шүтээн бурхадыг залж, олон хуваргуудыг хуралдуулан хошууны шашин хуваргуудыг тэргүүлэн захирах Ханбо, да лам, дэд лам, дэмч, цогчин, гэвхүй нарын орон тоо байгуулан тус тус тохоон хүлээлгэж энэ хурал номыг залгамжлуулан хөгжүүлж өрнөөн дэлгэрүүлсээр бүхий явдлыг тэр цагийн таван жилийн эцэс тутам шинэчлэн үйлдэх эрийн тооны төөлүүр лугаа энэхүү дөчит хурлын лам нарыг хамтаар тодорхойлон гаргаж Гадаад Монгол төрийг засах явдлын яамнаа мэдүүлэн данслуулж батлуулсаар ирсэн цагаас эхлэн одоо Монгол улсын 18 дугаар /1928/ он шороон луу жилд хүртэл бүгд 232 онд хүрч мөн уул хошууны хурал ном, сургуулийг дан ганцаар эрхлэн захирсаар буй. Мөн сүмийн дэргэд байх Гүнчин Жамъяншадав ламын игчааны Чойр дацан болбоос Чин улсын Төр Гэрэлтийн 29 дүгээр /1849/ он төмөр гахай жилд эхлэн цүглэж байгуулснаас нааш одоо Монгол улсын 18 дугаар /1928/ он шороон луу жилд хүртэл 78 онд хүрч уг хурал номын сургуулийг хөгжүүлэн залгамжлуулж мөн дээдийн газраас гэвш гавжийн дом дамжааны соёрхол мяндагийг олж залгасан цагаас эхэлж жил тутам уг дом дамжааг сайнаар гүйцэтгүүлэн улам бүр өрнүүлэн дэлгэрүүлсээр буй. Ванчин Сономдагва ламын игчааны шинэ чойр Чоиян- Одсаллин дацан болбоос Чин улсын Бадаргуулт Төрийн 18 дугаар /1892/ он, төмөн барс жилд эхлэн цүглэж байгуулсанаас нааш мөн одоо Монгол улсын 18 дугаар /1928/ он шороон луу жилд хүртэл 38 онд хүрч дан ганц уг байгуулсан Чойр хурал номын сургуулийг эрхлэн үйлдэж мөн дээдийн газраас гэвш гавжийн дом, дамжааны соёрхол мяндагийг олж залгаан цагаас эхлэн жил тутам уул дом дамжааг сайнаар гүйцэтгүүлэн гол хийдийн нэгэн адил улам бүр өрнүүлэн дэлгэрүүлсээр буй...” хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Уул хийд Дэлгэр уулын өвөрт төвхнөж чойрын ном голлон үздэгээс улбаалан Дэлгэрийн чойр гэж нэрлэгдэх болжээ.Чойрын ном нь Гүнчин, Сономдагвын игчаагаар голлон явдаг. 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр Чойрын хийдэд 600- 800 лам байнга сууж хурдаг байсан байна. 8-р богд Жавзандамба хутагтаас 1000 ламын эрх авч байсан гэдэг. 1936,37 оны үед жаал Шарав гэж хамба байжээ. Тэрбээр 37 оны намар баривчлагдан хорих ялаар шийтгэгдэн гарч ирээд 1960-аад оныг хүртэл энэ хийдийнхээ туурин дээр нутаглаж байжээ. Энэ хүн хийдийн бурхан тахил ном судараас нилээдийг авч маш сайн нууж 1940, 1950-аад оны үед холбогдох газруудаас ирж 3 удаа нэгжлэг хийгээд олоогүй ажээ. Шарав хамба 1960-аад оны эхээр таалал болохынхоо өмнө Зүүн Чойрт цуг шавилж байсан Гэмпил ламд хүрээ хийдийнхээ бурхан тахил ном судрыг өвлүүлэн үлдээжээ. Одоо уг хийдийн туурь Дэлгэр хан уулын бага газрын чулууны баруун хойно Дэлгэрцогт сумын төвөөс баруун тийш 25 кмт буй. Туурин дээр Чойрын хийдийг сэргээн 2005 онд шинэ цагийн Ганданчойндорлин хийдийг байгуулжээ.Чойрын хийд нь монголын хүрээ хийдүүдийн дотроос буддын гүн ухаан, чойрын ухааныг голлон судалдаг энэ чиглэлийн олон арван эрдэмтэн мэргэд тус хийдийн лам хуваргуудаас төрж гарчээ. Чойрын ухааныг судалж зохиол бүтээлээ төвд хэл дээр бичиж үлдээсэн тус хийдийн эрдэмтэн лам нарын заримаас нь товч дурьдяа. Агваанданпил. Цэцэн хан аймгийн Боржгон Цэцэн вангийн Зүүн чойрын равжамба, 20-р зууны үеийн хүн , зохиол нь 1 боть, бичмэл. / Гомбожав. Монголчуудын төвд хэлээ зохиосон зохиолын зүйлүүд, Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурал, /боть, х- 25/ Гочигдампил. Түшээт хан аймгийн Боржгон цэцэн вангийн Зүүн чойрын лам , 19-р зууны хүн, зохиол нь зан үйл, магтаал зэрэг нэг боть, бичмэл, / Гомбожав. Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд, Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурал, /боть, х- 30/ Гэндэняринпил. Цэцэн хан аймгийн Боржгон Цэцэн вангийн хошууны Зүүн чойрын гэвш, 19-р зууны үеийн хүн, зохиол нь судар тарнийн тайлбар зэрэг нэг боть, бичмэл, / Гомбожав. Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд, Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурал, / боть, х- 31/ Данзандорж. Цэцэн хан аймгийн Боржгон Цэцэн вангийн Зүүн чойрын дэмч лам, 20-р зууны үеийн хүн, зохиол нь нэг боть, бичмэл, судар тарнийн тайлбар зэрэг. , / Гомбожав. Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд, Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурал, / боть, х- 34/ Жамц. Цэцэн хан аймгийн Боржгон Цэцэн вангийн хошууны гавж, олонд Боржгон Жамц хэмээн алдаршсан, Зава Дамдингийн багш, 19-р зууны үеийн хүн, зохиол нь судар тарнийн тайлбарзэрэг нэг боть, бичмэл, / Гомбожав. Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд, Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурал, / боть, х- 31/ Ишдагва. Цэцэн хан аймгийн Боржгон Цэцэн вангийн хошууны Зүүн чойрын равжамба, 20-р зууны үеийн хүн, зохиол нь гурван боть, бичмэл, судар тарнийн тайлбар. , / Гомбожав. Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд, Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурал, / боть, х- 27// Холбогдох эх сурвалж: 1. Ч.Банзрагч, Б.Сайнхүү. “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004 2. Л.Чулуунбаатар. “ Төвдөөр гийсэн монгол мэргэд” УБ. 2004 3. Ганданчойндорлин хийдийн тэргүүн лам Лувсандамдин, лам П. Намжил нартай хийсэн ярилцлага. /2007.07.08/

Байршлын тайлбар :
Ринчен: Дэлгэр уул. Дэлгэрхангай ууланд Бага газрын чулууны баруун хойно Дэлгэрцогт сумын төвөөс баруун тийшээ 25 км-т бий.

GPS хаяг :
North 46° 08’  East 106°  09’

Нийт газрын хэмжээ :
Side1: У200 Side2: Ө100 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Description of the site of Delgeriin Choir monastery (current situation). The monastery was revived in 1990 on the site of the old monastery. The ruins are still visible. Most of what remained is the buildings of the monks residential dwellings’ small buildings (about 2 x 3 meters, 2 x 4 meters) made of brick and mud. Most of the remains of these buildings are in the south-west part of the site, but there are some remains in the middle of the southern part and in the south-east of the site (there were 4 or 5 aimags - residential quarters for monks - originally). Some of these building remain almost intact, while others are damaged but the walls remained, and again some only have partial remains or, as on the north-west and north-east areas, only the foundations are visible. These buildings were arranged in rows behind each other. The sites of the old temple buildings are only shown by raised areas on the ground, or by being marked by stones in encircling lines to show the bases of the temples. The temple buildings were situated in the middle part (see also the old sketch and the sketch of the site (attachment 001, 002 and 003 of ДУДЦ 034). There were the following temples in the monastery: (see also the interviews) Tsogchin (main assembly hall), Jüd (tantric monastic school), Zurkhai Datsan (astrological monastic school), Manzshir (Temple of Manjushri), Manal (Medical Monastic School), Choir (philosophic monastic school, there were two of them), Janchüw Tegchenlin temple, Myangan Burkhan (Temple of the thousand Buddhas), Lamrim (Temple of the Gradual Path), and Düinkhor (Tantric monastic school). Some of the temples had separate sections for objects of worship (Gonkhan). More of them have more remnant than those elevations on the ground. In front of the monastery there was a protection wall (Yampai) though there are no remains of it now. There were 3 flagpoles in front of the monastery. Today there are two such poles, but probably not the original old ones from before the purges. On the north of the monastery, on the hill, there were 8 stupas. On this site a new stupa has been built with a small chapel in front of it. On the top of the hill to the north there were an ovoo. Today there is also one. On the site of the old Manjushri temple, a new temple has been built, dedicated to Manjushri (Manzshir). On the approximate site of the old main assembly hall (Tsogchin) there now stands the huge yurt temple called: Badralguu Tsagaan Gerelt örgöö. On the site debris from the old buildings, like stones, bricks and terracotta ornaments, is scattered around. In 2006 a summer building, Lavran was built to the north-east of the Manzshir temple. A temple building was built in the 1990s on the remains of the Manzshir temple but later fell down. A third new temple was being built there in 2007. (See details of Manzshir temple in ДУДЦ 035, attachment #002) (See details of worship objects in the two temples in attachment #002) (See details on ceremonies in the present monastery in attachment #002) See ДУДЦ 034 AM.pdf for more information about the site.

Сүм хийд байгуулагдсан он :
1918

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 оны хаврын эхэн сарын 15-н - Ярилцлагын дугаар:А 51, Б.Сүрэн хэмээх хүййний
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ДУДЦ 035

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Даваа - Ярилцлагын дугаар: А 51
Нэр, цол хэргэм : Я.Гэмбэл - Ярилцлагын дугаар: А 51
Нэр, цол хэргэм : Ц.Мятав - Ярилцлагын дугаар: А 51
Нэр, цол хэргэм : Зава Дамдин лам - Ярилцлагын дугаар: Б.Сүрэн, С.Дагва
Нэр, цол хэргэм : Мөнх-Очир ноён - Ярилцлагын дугаар: А 51

Date of Reviving:
Year : 1990 - Number of recorded interview: А 51

хуучин хийдийн лам нар
320
150
300-400
600
800

Тэмдэглэл :
For detailed information on this temple see ДУДЦ 034 AM.pdf Зава Дамдины сүүлийн хорин жил ба Дэлгэрийн чойр Шагдарын Дамдин нь балчир ахуй наснаасаа Чойрын хийдтэй хүйн холбоотой болсон билээ.Учир нь түүний төрсөн гэрийн буйран дээр гурван жил дараалан шар цэцэг ургасан нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Тиймээс ч Цэрэндорж ноён буудлаа олохгүй нүүдэллэж яваа Чойрын хийдийг авч явах хүн олдлоо хэмээн бэлэгшээн хадаг хүргүүлсэн гэдэг. Эзэн ноёноосоо хадаг авсан Дамдины эцэг анчин хүн байсан хэдий ч Сандуйн жүд өвөртөө авч явдаг сүсэгтэн нэгэн байжээ. Шагдарын ах гавж мяндагтай Төвдөч Монголч зурхайч Жамба дүүгийнхээ ууган хүүг хошуу ноёны таалалд нийцсэнд баярлан бичиг номыг зааж эхэлсэн. Ийнхүү тэрээр үеийнхээсээ түрүүлэн уншиж бичиж сурсан. Үүнээс хэдэн жилийн дараа Цэрэндорж ноён Дамдин бандийг Дарцагтын овооны тахилгын наадамд уриж "овоо тахилгын идээнээс хишиг хүртээхдээ Духаа маарамба та Да хүрээнд очиж номын мөр хөө. Хошууны гол хийдийг авч явах хүн юм үзэж нүд тайлах хэрэгтэй гэсэн байна. Үүнээс хойш түүний амьдрал Чойрын хийдтэй улам нягт холбоотой болж хийдийн хамба болох хүсэл нь бадарсан байна. Гэвч дараа нь ноён Батсуурь Чойрын хийд болон Дамдингийн талаар төдийлөн анхаарахгүй байсан учир хийд ч тамирдаж түүний хийдийн хамба болох хүсэл нь ч үгүй болжээ. Хожим Зава Дамдинг 13-р Далай ламтай хоёр дахь удаагаа уулзсан жил буюу 1906 онд ноён болсон Мөнх-Очир Дамдинг Чойрын хийдийн хамбаар тодруулах бодлогыг сэргээж 1917 онд зорилгодоо хүрсэн байна. Дамдин гавж хийдээ Дэлгэрийн уулын энгэрт буулгахаар тохиролцон Мөнх-Очирт хүсэлт тавьжээ. Гунгаачойлин дацангийн зондол лам Шарав гавж энэ хүн Чойрын хийдийн цорж, Шунлайв лам болох ёстой. Цахиуртын хийдийн Даа лам Хоох хэмээх Дамдин гавж энэ хүн Чойрын хийдийн шавыг тавьж Даа лам болно. Өлгийн хийдэд нүгнээ сахиж байгаад ойрмогхон Чойрын хийдэд ирсэн Нүнээ Шарав энэ хүн Чойрын хийдийг их Жасаас нүүлгэж ирээд Дүвхан маанийн барагданд нүнаа сахина. Нэр заасан эдгээр хүмүүс бүгд Эрдэнэ ахуй сумын цахиурт, Бэлийн жасад сахил хүртсэн миний дотны нөхөд, ноён та эдгээр хүмүүстэй ярилцана уу гэснээр Чойрын хийдийг байгуулах ажил эхэлжээ. Тус хийдийг анх байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн дөрвөн хүн гавж мяндагтай бөгөөд хоёр Дамдин, хоёр Шарав байсан нь онцгой аж. Зава Дамдины амьдралын сүүлийн хорин жил бол Дэлгэрийн хийдийн бадралын үеүд байсан. анх Тэвшийн жас дээр сууриа тавин олон газраар нүүдэллэж олон жилийг үзсэн ч Зава Дамдины бүтээсэн шиг түүхэнд мөрөө үлдээхүйц өндөрлөгт хүрсэнгүй. Хошуу ноён Батсуурь Хаалгын хаданд байрладаг өргөөндөө ойртуулж их жастай айлсуулсны уршгаар эрдэмтэн лам, шавь нар нь нийслэл хүрээ болон зэргэлдээ хийдүүдийг зориж Чойрын хийд Дэлгэрийн уулын энгэрт тулгын чулуугаа тавьснаар Ванчин игчааны чойр, Гүнчин игчааны чойр буюу цогчин, Дүйнхор ба зурхай, манзшир, жүд мамба, дацан, эрдэнэ ахай, гучин, гол, баргуун, зуут таван аймгийн арванхоёр дугана, ганжуур данжуурын хоёр сүм, сахиусны гонхон, дэмид намин намжил чодингийн хоёр суварга, маш ховор баялаг номын цуглуулгатай номын байшин, модон бараар ном барладаг газар, дээрхи дацан аймгуудад үйлчлэх хорь гаран байшин, уран гоёмсог Майдар, тогтмол суудаг 320 гаруй лам бүхий Дайчин бэйсийн хошууны гол хийд болжээ.

Хүснэгтийн дугаар :
ДУДЦ 034

судалгааны баг :
Team: Д

Баалийн Сүрэн


Аман түүх

Дашгэмпэнлин хийдийн өвгөн лам


Аман түүх

Лувсандамдин


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ДУДЦ 034

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДУДЦ 034  ATSF  Лавайн эгшиг  Бурхан шашны судлал, мэдээллийн сэтгүүл  Сэтгүүл Хуудас : 66-69  0000-00-00  Улаанбаатар  Гандантэгчэнлин хийд  Д