Жадамбын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Жадамбын хийд,Жадамбын жас,Жадамба жас,

Ринчений зураг дах дугаар :
742

Ринчений жагсаалт дах нэр :
Жадамбын хийд

Сүм хийдийн төрөл :
жасаа хурал

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Дэрэн сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин бээсийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Дэрэн сум. Жадамбын хийд. Түшээтхан аймгийн Дайчин бэйсийн хошуу одоогийн Дэрэн сумын төвөөс урагш 35 кмт энэхүү хийд төвхнөж байжээ. Цогчин, хайлан, багачуулын, дарь-эхийн, сахиусын гэсэн 5 дугантай, 70-80 ламтай хийд байсан. Дугануудын баруун хойно 1 км орчимд нэг чулуун суварга байжээ. Суварганы хойд талын Цагаанмагнай хэмээх овоог тахина. Хийдийн зүүн өмнө Баянбэлх гэж элбэг ус бий. Хийдийн гол сахиус Лхам, Жамсран бөгөөд Чойжоо, Намсрай зэрэг 10 хангал бүх сахиусыг тахина. Сахиусын дуган дотор жижиг сүм байсан ба тэр дотор нь сахиусууд байж зөвхөн сахиус тахих үеэр л хаалгыг нь онгойлгодог. Сар бүрийн 29-нд сахиус тахина, хаврын тэргүүн сард 16 хоног жүмпрэл хурна. Намар 45 хоног хайлан хурж хайланд зөвхөн гэлэн цолтой 20 –иод лам л орно. Шинийн найманд магтаал, 15-нд ерөөл хурна. Зуны эхэн сард Дүвжирийн нүгнээ сахина, мөн намрын адаг сард маанийн нүгнээ сахина. Хийдийн гадна Банзар зоч, Гонгор зоч , Лодой зоч нарын 5,6 зоч лам байсан. Одоо Банзар нь 90 гарсан хөгшин УБ хотод сэрүүн тунгалаг байгаа. Цогчин дуганы үүдэнд босоо хүн шиг өндөр хэн хэзээ хаанаас авчирсан нь мэдэгдэхгүй 2 ш гантиг чулуу байсан ба хийдийн лам нар сүсэгтнүүд хадаг яндар зүүж ихээхэн шүтэж байжээ. Жадамбын хийд тусдаа бие дааж майдар эргэдэггүй, Тэгшийн хийдтэй хамтарч майдар эргэж байжээ. 1937 онд хүрээ хийд хаагдахын өмнө хийдийн тэргүүн лам нь Дэмбэрэл аграмба гэж хүн байсан ба тэрбээр богдын хүрээнд суудаг, зуны эхэн сард ирж хийддээ сууж зусч намаржаад буцдаг байжээ. Мөн Дамдинсүрэн гэлэн, Найдан лам нарын том лам нар 4 гэсгүй, 8 унзадтай байсан байна. Бас 5 жастай байжээ. Жадамбын хийд нь Дайчин бэйсийн хошууны байнгын хуралтай өртөө цагийн хурал бус, лам сүм хийдийн тоо хурал номын цар хүрээ зэргээрээ бэсрэг хйид байжээ гэж үзэж болох юм. Энэ хийдийн туурин дээр 2001 онд сүсэгтэн олноос нэгэн суварга босгожээ. / Дэрэн сумын өндөр настан 86 настай Гунгаа гуайтай хийсэн ярилцлагаас./ /2007.08.11/

Байршлын тайлбар :
Ринчен: Хүв нуур. Тус түүхэн газар нь Дэрэн сумын төвөөс зүүн тийшээ 20-д км-т бий.

GPS хаяг :
North 46° 17’  East 106°  59’

Нийт газрын хэмжээ :
Side1: У60 Side2: Ө40 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
There is a stupa on the old monastic site along with a prayer wheel. Almost nothing is left of the monastery except 2 foundations and many scattered fragments and litter are visible. There are many newer pieces of pots etc. There is an interesting marble stone east of the complex. No trace of digging. A wooden building could once have stood in the area.

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Хийдийн туурь дээр шинэ суварга босгосон.

Сүм хийд байгуулагдсан он :
1920-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:А 74
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:А 75
Огноо хаагдсан: 1936 он - Ярилцлагын дугаар:О.Индрээгийн ярилцлага
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Хийдийн туурь дээр шинэ суварга босгосон.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
80 лам
50-110 лам

Тэмдэглэл :
For more information on this temple see ДУДР 088 AM.pdf

Хүснэгтийн дугаар :
ДУДР 088

судалгааны баг :
Team: Д

Гунгаа


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ДУДР 088

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors