Баруун Ганжуур

Read in English

Сүм хийдийн нэр :
Баруун Ганжуур,

Ринчений зураг дах дугаар :
746

Ринчений жагсаалт дах нэр :
Баруун Ганжуурын хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Говь-Угтаал сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Боржигон сэцэн Вангийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Говь угтаал сум. Баруун Ганжуурын хийд. Хуучин Түшээт хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу одоогийн Говь угтаал сумын нутагт сумын төвөөс баруун урагш 50 км орчимд Баян улааны овооны бэлд уг хурал оршиж байжээ.Нутгийн зарим хүмүүсийн мэдээллээр анх байгуулагдсан он нь 1709,1871 он гэсэн хоёр янзын он байх бөгөөд үүсгэн байгуулагч нь Жамсрай хувилгаан гэж хүн байсан тухай ярьж байна. Ганжуурын хийд нь 20-р зууны эхээр 3 дуган 100-гаад ламтай Улаан Жамсран сахиустай байнгын хуралтай бэсрэгхэн хийд байжээ.Цам гардаггүй Майдар эргэдэг,зуны эхэн сар,намрын дунд саруудад Ганжуур эргэдэг байжээ.Энэ хийд нь 1937 оны эхээр хаагдсан байна.Тус хийдийн талаар өөр мэдээлэл олдоогүй бөгөөд харин Улсын Үндэсний Төв Архивт тус хийдийн түүхтэй холбогдолтой байж болох дараах хоёр мэдээлэл байна.Үүнд нэгдүгээрт: “...Боржигон сэцэн вангийн хошууны монгол хэмээх сумын дотор тахигдсан “Ганжуур” дацанг Тэнгэрийн тэтгэсний дөчдүгээр /1775/ онд Засаг бэйл Дагдандоржийн үед байгуулан жил бүр зуны цагт Ганжуур эрдэнэ тэргүүтнийг хуруулж Алтат хэмээх газар суулгажээ...”гэсэн бол хоёрдугаар баримтанд “...Мөнх Ганжуур дацанг Бадаргуулт төрийн хориннаймдугаар /1902/ онд Засаг бэйл Цэрэнсандивын үед байгуулан өдөр бүр Ганжуур эрдэнэ тэргүүтэн олон номыг хуруулж эхэлжээ...”гэсэн гар бичмэлийн эхүүд байна. Энэхүү 2 түүхийн эх баримтуудыг нягтлан үзэх,нутгийн ахмад настнуудын мэдээлэлтэй харьцуулан судлах шаардлагатай гэж үзэж байна. Холбогдох эх сурвалж: 1.Монгол улсын Үндэсний Төв архив. ФА – 3, д – 1, хн – 1121. 2.Сайнцагаан сумын иргэн,өндөр настан Дамчаа гуайтай хийсэн ярилцлагаас./2007.07.17./

Байршлын тайлбар :
Сумын төвөөс урагшаа 50-д км-т оршино. Дунд голын эрэгт Баян-Улаан овоог хийдийн лам нар тахидаг байсан. /Баруун хойно буй/

GPS хаяг :
North 45° 42’  East 107°  27’

Нийт газрын хэмжээ :
Side1: У200 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
Жалсрай хувилгаан
1871
1709
1670, 1700

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938-1939 - Ярилцлагын дугаар:А 56
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:А 71, А 72, А 73
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ДУГУ 082

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Хайдав - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Лувсаншарав - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Чоймбэл - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
130
100

Тэмдэглэл :
For more information see ДУГУ 084 AM.pdf

Хүснэгтийн дугаар :
ДУГУ 084

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ДУГУ 084

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors