Дураалын жас

Read in English

Сүм хийдийн нэр :
Дураалын жас,

Ринчений зураг дах дугаар :
764

Ринчений жагсаалт дах нэр :
Дураалын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Говь-Угтаал сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Товч түүх :


Дундговь аймаг Говь угтаал сум. Дураалын жас. Говь угтаал сумын төвийн дэргэд Шинэ хажуу ус гэдэг газарт энэхүү жасаа хурал төвхнөж байжээ.19-р зууны дунд үед буюу 1850-иад оны үеэр байгуулагдсан гэх энэ хурал нь хаврын тэргүүн сарын шинийн 8-наас 15 хүртэл,зуны дунд сарын 20-ноос 25 хүртэл,намрын дунд сарын 17-ноос 25-ныг хүртэл,өвлийн адаг сарын 25-наас 30-ныг хүртэл тус тус Зүүн Ганжуурын хийдээс болон бусад хурал номын газруудаас лам нар гарч ирж хурдаг байжээ.Энэ хурал нь 1937 оны эхээр Зүүн Ганжуурын хийдийг хаагдахад тарсан ба одоо хурлын нэг дуганы туурин дээр 1990-ээд оны дундуур босгосон нэгэн суварга бий.

Байршлын тайлбар :
Сумын төвд Шинэ Хажуу ус гэдэг газарт бий. Сумын захиргаанаас урагшаа 50-д метрт нуурын баруун талд хийдийн тууриас баруун урагшаа овоонд ойрхон нэг шинэ суварга бий.

GPS хаяг :
North 46° 02’  East 107°  29’

Нийт газрын хэмжээ :
Side1: Ө20 Side2: У20 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
ДУГУ 081

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors