Эрхэмсэг бэйсийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Эрхэмсэг бэйсийн хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
573

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хамбын хүрээ (Захын Да бэйсийн хүрээ)

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Халх гол сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Илдэн вангийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Халх гол сумын Эрхэмсэг бэйсийн хүрээ Хуучнаар Сэцэн хан аймгийн Илдэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, тал хээрийн бүсэд, Өлзиймөрөн хэмээх хөндийд, урд талдаа Ламын ухаа, баруун талдаа Адрагын уул, хойд талдаа Гүү уул, зүүн талдаа Сүмийн өндөр, Шарилын ухаа зэрэг газруудтай. Уг хийд нь Хамбын хүрээ, Захын Да бэйсийн хүрээ 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Эрхэмсэг бэйс Мишигдоржийн хошуунд Бадаргуулт төрийн тэргүүн /1875/ онд засаг гүн Эрдэнэ тогтоолын үед Өлзий мөрөн хэмээх газар тавин нэгэн өрөөгийн сүм байгуулж Чин Улсын хаанаас “Ерөөлийг илтгэгч” нэр шагнуулжээ. Олноо өргөгдсөний тавдугаар /1915/ онд цагийн самуун тахиолдож харъяат хошууны эдгээр хоёр сүмийг Ганжуур, Данжуур номын хамт муу хулгай нар тамтаглан сүйтгэж явсныг энэ завсар дахин шинэтгэж чадсангүй. Одоо тушаалын засаг эрхэмсэг бэйс Мишигдоржийн үед Өлзиймөрөн хэмээх газар монгол гэр барьж хурал номын сургууль үйлдэн буй. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Өлзий мөрөн хэмээх хөндийд урд талдаа Ламын ухаа, баруун талдаа Адрагын уул байдаг. Хойд талдаа Гүү уул, зүүн талдаа Сүмийн өндөр, Шарилын ухаа гэдэг газартай.

GPS хаяг :
North 47° 15’  East 119°  01’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
1000 мкв хэмжээтэй талбайг эзлэн тууриуд байрлажээ. (үргэлжилсэн урт талбайг эзэлсэн)

Сүм хийд байгуулагдсан он :
Бадаргуулт төрийн тэргүүн (1875) он
Бадаргуулт төрийн тэргүүн

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
ДОХГ 047

судалгааны баг :
Team: Ж

Балсангийн Гаваа


Аман түүх

Цэрэндоржийн Шархүү


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors