Тамсагийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Тамсагийн хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
572

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Тамсагийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Халх гол сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Илдэн Вангийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Халх гол сумын Тамсагийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Илдэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, тал хээрийн бүсэд Тамсагбулаг гэдэг газар уг хийд оршиж байжээ. Аман эх сурвалж: Тамсагийн хийд 1794 онд байгуулагдсан 1000 орчим ламтай байв. Сүүлчийн да лам нь өвгөн цорж Галсаннамжил гэдэг хүн байв. Тамсагийн хийдийг 1915 онд Харчин цэрэг сүйтгэснээс хойш 1931 он хүртэл Чойнхортэгчинлэн, соёлыг бадруулагч хоёр сүм гэр дугантайгаар Хунтад Панджугнайлан хийдтэй хамт Зуухтад шилжүүлсэн байна. 1935 онд хил орчмоор түгшүүртэй болоход уг хийдийг Матад сумын нутаг Зуухт гэдэг газар нүүлгэсэн. Тэнд очоод 3 жилийн дараа 1938 онд тарсан. Да лам нь хийд тарахын өмнөхөн нас баржээ. Тогтохтөр ван Тамсагт Нан хай Будла, Чойнхордэгчинлэн буюу ( Хамгийг хамгаалагч ), Утай уул, Соёлыг бадруулагч сүмүүдийг барьж байгуулсан. 500, 600-аад орчим ламтай 9, 10 дугантай, Чойр, Лхавх,Гол сүм зэрэг дацантай хийд байсан. Холбогдох эх сурвалж -Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан 2001 -То ван судлалын эрдэм шинжилгээний цуврал, Б. Палам -Дорнодын Болор толь, 2006 -Дүгэрийн Доржийн ярилцлага (1926 онд төрсөн Дорнод аймгийн Халх гол сум өндөр настан.)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Тамсагбулаг гэдэг газарт оршино.

GPS хаяг :
North 47° 13’  East 118°  50’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 4 Side2: Ө 3 Side3: У 4 Side4: Ө 3 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн үлдсэн байдал эвдэгдсэн үлдсэн суурь чулуу энд тэнд тарсан байдалтай.

Сүм хийд байгуулагдсан он :
1794 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000 лам

Хүснэгтийн дугаар :
ДОХГ 042

судалгааны баг :
Team: Ж

Дүгэрийн Дорж


Аман түүх

Банзрагчийн Хажид


Аман түүх

Газрын зураг :

Цуглуулсан баримтууд :

ДОХГ 042    Дорнодын Болор толь  6. Тамсагийн хийд  ном/209хуудас/  0000-00-00  Дорнод аймаг    Ж