Баргын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Баргын хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Хөлөнбуйр сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Саруул гүний хүрээ

Товч түүх :


Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баргын хийд Хуучин Сэцэн хан аймгийн Саруул гүний хошуу, одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт, тал хээрийн бүсэд, сумын төвөөс урагш 6 км-т, 1-р багийн нутагт Баргын хийд оршиж байжээ. Туурийн баруун талд тахилагтай Баян-Уул, адаг зүрх, Жаргалант, Шандны гозгор зэрэг газруудтай. Аман эх сурвалж: Уг хийд нь 1946-1947 оны хооронд байгуулагдсан бөгөөд 1948-1949 онд хаагджээ. Хийдийн хурлын дуганыг Баян-Уул сумын мужаан Мухардаан гэдэг хүний удирдлагаар барьсан байна. Хөлөнбуйр аймгийн баргуудад 1900 оны үед Энэтхэг, Төвдөөс залж авчирч Хөвөөт цагаан хошууны Гандансанданлин хийдийн гол шүтээн болгож тахиж байсан, 1960 оноос Монгол Улсын төв Гандан тэгчилэн хийдийн хурлын гол сүмийн баруун дээд хэсэгт заларч байгаа монгол хүнд шүтэгдсэн цагаасаа арц, хүж, хурал ном нь тасраагүй онгон дагшин бурхан. Түүнийг Гомбо бурхан гэж нэрлэх нь ч бий. 1945 онд одоогийн Хөлөнбуйр сумын баргууд Өвөр Монголын шинэ барга зүүн хошуунаас нүүдэллэн ирэх үед Гандансанданлин хийдийн тэргүүн хамба Чавганцын Лувсан нь өөрийн 103 лам, хуваргуудын хамт Махгал бурхнаа үхэр тэргэндээ ачиж ирсэн ба 1960 онд уг сумын хийдийг татан буулгахад 5 лам шүтээн бурхнаа дагаж Гандантэгчинлэн хийдэд очиж шавилан сууж, тэдний нэг Г.Түвдэн лам Гандантэгчинлэн хийдийн дэд хамба болж 1997 он хүртэл байсан түүхтэй. Одоо Гандантэгчинлэн хийдэд зөвхөн билгийн тооллын сар бүрийн 29-нд уг бурханд хүндэтгэл үзүүлдэг ёс тогтжээ. Холбогдох эх сурвалж -Дорнодын болор толь, 2006 -Чагнаагийн Мажигийн ярилцлага (1924 онд төрсөн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Хөлөн буйр сумын 1-р баг. Сумын төвөөс урагш 6 км баруун талд нь Баян уул оршино. Энэ уул нь тахилгатай. Жаргалант, Адаг зүрх, Шандын гозгор. Зүүн талдаа худагтай, урд нь энд жижиг булаг шанд байсан.

GPS хаяг :
North 47° 52’  East 112°  58’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 13 Side2: 14 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн туурь мэдэгдэхүйц бөгөөд шороон зам нь мэдэгдэнэ.

Сүм хийд байгуулагдсан он :
1946-1947 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
ДОХБ 002

судалгааны баг :
Team: Ж

Норов


Аман түүх

Чагнаагийн Мажиг


Аман түүх

Газрын зураг :

Цуглуулсан баримтууд :

ДОХБ 002    Дорнодын Болор толь  2. Баргын Махгал бурхан  ном/36хуудас/  0000-00-00  Дорнод аймаг    Ж