Түвдэнпэлжэйлан

Read in English

Сүм хийдийн нэр :
Түвдэнпэлжэйлан,Хэрлэн баян хийд,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Сэргэлэн сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Сан бэйс

Товч түүх :


Дорнод аймгийн Сэргэлэн сумын Хэрлэн баян хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт, тал хээрийн бүсэд, Хэрлэн баян хэмээх газарт Хэрлэн баян хийд буюу Түвдэнпэлжээлин хийд оршиж байжээ. Аман эх сурвалжид:1945 онд Өвөр Монгол чөлөөлөгдөхөд үзэмчний 400 гаруй өрх , 1000 гаруй хүн, үүндээ 200-гаад ламтай, сүм дугантайгаа Монголд орж иржээ. Тэр өрх айлууд Баянгол, Буйр нуурын Ар гурван нуур, Үүдийн жаран зэрэг газруудад өвөлжин явсаар Сэргэлэн сумын 2-р бригадын төвийн баруун хойхно Баруунбаяны урд , Хэрлэн голын баруун биед суурьшжээ. Хэрлэнбаяны хийд 40 орчим ламтай, Дамбаа, Равжий, Дурнаа, Чиндун нарын тэргүүлэгч ламтай, Гомбо, Лхам шүтээнтэй, Хөгнө сумын Махгал гэдэг хүний хандиваар барьж өгсөн нэг гэр дугантай байжээ. Хурал номын хувьд цагаан сарын дараа 15 хоног ерөөл, шинийн 8-нд Манла, 10-нд Лхам, 15-нд Сандуйн жүд, 29-нд Арван Хангал, Богд ламын дүйчэн өдрөөр чого, хавар Майдарын хурдаг байжээ. Уг хийд 1960 онд Гандан хийдтэй нэгдтлээ үйл ажиллагаагаа явуулж байжээ. Холбогдох эх сурвалж -Дорнодын болор толь, 2006 -Мээмээгийн Жамбалын ярилцлага (1924 онд Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд төрсөн. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 16-р хорооны өндөр настан, Дашчойлин хийдийн лам) -Мянгатын Осоржамцын ярилцлага(Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан. 1930 онд төрсөн) -Жамсранжавын ярилцлага (Дорнод аймаг Баянтүмэн сумын өндөр настан) -Данжингийн ярилцлага (Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд хойноо Баруунбаян гэдэг нууртай. Одоо нутгийнхан энэ газрыг Хийдийн ор гэж нэрлэдэг. Хуучин Сэргэлэн сумын 2-р багийн төв байсан. Энэ газрыг Хэрлэн баян гэж байсан ба өвс хадлан авдаг газар байжээ.

GPS хаяг :
North 48° 23’  East 114°  06’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гол дуганын сүмийн суурь үлдсэн. Уг хэсэг газрыг маш их ухаж сэндийлсэн учир тодорхой хэмжээ авах боломжгүй, мэдэгдэхгүй байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1948 он
1945-1946 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1958 онд татан буугдсан - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
20-д лам
Эхэн үедээ 50-60 лам байж байг

Хүснэгтийн дугаар :
ДОСР 022

судалгааны баг :
Team: Ж

Данжин


Аман түүх

Жамсранжав


Аман түүх

Мянгатын Осоржамц


Аман түүх

Газрын зураг :