Баруун хөшөөтийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Баруун хөшөөтийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
571

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ламын сүм /Баян Дэлгэрийн сүм /

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Матад сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Үйзэн бэйсийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Матад сумын Баруун хөшөөтийн хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт, тал хээрийн бүсэд, Баруун хөшөөгийн баруун хойд талд, Хөшөөгийн ухаагийн зүүн урд энгэрт, сумын төвөөс баруун зүгт 35 км-т Баруун хөшөөтийн хурал буюу Баян Дэлгэрийн сүм оршиж байжээ. Урдаа Улаан хөөвөрийн сэрвэн гэдэг толгодтой, баруунтаа Баян-Өлзийн овоотой. Баруун хөшөөтийн хурал нь шашны томоохон зан үйлийг хийдэггүй, байнгын хуралгүй цагийн хуралтай жижиг хурлын газар байжээ.

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Баруун хөшөөний баруун хойд талд Хөшөөний ухааны зүүн урд энгэрт. Зүүн талдаа Баруун Хөшөөний худагтай. Урдаа Улаан Хөвөөрийн Сэрвэн гэдэг толгодтой. Баруун тал Баян-Өлзий овоо (7 км зайтай) Зүүн хойд толгой Улаан Өндөр Баян-Өлзий тахилгатай. Матад сумаас баруун тийш 35 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 47’  East 115°  19’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
8х15 хэмжээтэй нэг ширхэг чулуун туурь үлдсэн байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
ДОМТ 053

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :