Өнөрчийн дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Өнөрчийн дугана,Хэрийн дугана,

Ринчений зураг дах дугаар :
538

Ринчений жагсаалт дах нэр :
Ар өндрийн хурал /Ар өнөрийн хурал /

Сүм хийдийн төрөл :
жасаа хурал

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Баян-Уул сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Эрдэнэ Гүний хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Баян-Уул сумын Хэрийн дуган Хуучин Сэцэн хан аймгийн Эрдэнэ гүний хошуу, одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт, ой тайгын бүсэд, сумын төвөөс баруун хойд зүгт 64 км-т Хэрийн дуган буюу Ар өндөрийн хурал оршиж байжээ. Туурь Өнөрчийн голын эрэг дээр, хойд талдаа Цант хаан, Баян-Овоо, Баян-Адрага, өмнө талдаа тахилгатай Батсүмбэр уул, баруун урдаа Сүрт уулаар хүрээлүүлжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Олноо өргөгдсөний хоёрдугаар /1912/ онд харьяат хутагтад шагнан олгосон Баян-Адарга харуулын “Энх Амгалан төгөлдөр” сүмд Чогчин, Ганжуур хурлууд үргэлжлэн хуруулсаар буй. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ Аман эх сурвалжид: Хэр харуулын Амгалан Төгөлдөр хийд нь Дадал, Баян-Уул сумын нутгаар дамжин 4 удаа нүүдэллэсэн байна. Үүнд: 1. Хэр харуул, 1918 онд 2.Өнөрч 1920-оод оноос 1918 онд 3.Элст хошуу ( Ононы хийд ) 4.Хужирт ( Улзын сав ) 1940 он 1918 оны үед Агын хамнигад нүүж хурлын газар үүсгэжээ. Хоёр том дугантай, дөрвөн улиралд тогтмол хуралтай байсан бөгөөд Сэрүүн дуган, Гилбэрийн дуган, Буриадын Цүүгэл дацантай харилцаа холбоотой байжээ. Хаагдахаас өмнө уг хийдэд 70 гаруй лам хурж байсан бөгөөд үүнд халх, хамниган , цөөн тооны төвд лам байв. Ононгийн хойд дээр Ишийн Гомбо гэдэг хүн морьтой явж байсан чинь гурван настай хүүхэд явж байна гэнэ. Тэгэхээр нь хашраах гээд хулсан ташуураар далайтал нөгөө жижигхэн хүний гарт лаг гээд наалдчихаж. Тэр яах ч үгүй харин өөрийнх нь морь хөдөлдөггүй, нэг мэдсэн ухаан алдчихаж . Өнөрчийн дуганы хэдэн төвд лам нар хэд хоног гүрэм хийж байж дарсан гэдэг яриа бий. Оросын цагаантан хулгайчид дээрэмчид ирж дээрэмдсэнээс болж Онон голын өмнө дэнж дээр зөөж мөргөлчин сүсэгтэнд үйлчилж байв. Зуны цагт Егүзэр хутагт лам олон шавь нараа дагуулан ирж “Дотоод ном“ гэдгийг тавьж нэлээд нэр хүнд олж улмаар шавь нартаа буу зэвсэг агсуулж буга гөрөөс агнуулж амьдаар бариулж аваачиж Эрдэнэцагааны Лхачинвандад ууланд тавьж үржүүлж нилээд өссөн гэдэг. Хатгины Дамдин бишрэлтийн шавь нар халх, хамниган 80 гаруй айл нүүж Алтан овоо хавьд нутаглах болж халх айлууд буцаж Улз голын газар Норовлин, Баян-Уул, Цагаан-Овоо сум, Халх гол, Буйр нуур орчим нутаглах болсон ба цөөн тооны айл Алтан-Овоо орчимд үлдсэн гэдэг. Хэрийн хоёр дуганыг 1937-38 онд хааж, лам нарыг нь баривчилж хэлмэгдүүлсэн. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан, 2001 -Багшид омогт Гомбодорь овогтой Цэрэндоржийн ярилцлага (1931 онд төрсөн Хэнтий аймгийн Дадал сумын өндөр настан) -Данзангийн Очирхуягийн ярилцлага(1950 онд төрсөн. Дорнод аймгийн Баян-Уул сумын Хан Хэнтийн Байгаль хамгаалах сангийн хамтын эзэмшлийн “Батсүмбэр” эзэмшлийн дарга)

Байршлын тайлбар :
Ой тайгын бүсэд хойд талд Цогт хаан, Баян овоо,Баян адрага өмнө талдаа Батсүмбэр уул, тахилгатай овоо ,баруун урд зүг Сүрт уул ,Чанх өмнөө Өнөрчийн гол, Дорнод аймгийн Баян Уул сумаас баруун хойд зүгт 64 км-т оршино.

GPS хаяг :
North 48° 24’  East 113°  26’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хоёр ширхэг шороон нүх ухаад үлдээсэн байна. Хэмжээ нь тодорхойгүй.

Сүм хийд байгуулагдсан он :

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ДОБУ 026

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Баянцагаан - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Одонжаргал - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Цэрэн, Жамъян - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 оны 8-р сарын 15-ны - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
70 лам

Тэмдэглэл :
Дадал,Баян-Уул сумын нутгаар дөрвөн удаа нүүдэллэсэн хийд. Очирхуяг бидэнд энэ мэдээллийг өгсөн бөгөөд Өнөрчийн хээрийн дуганын хийморийн дарцагийн бар буй. Баян-Уул сумын Содномдагвын Бямбасүрэн газарчилж өглөө.Уг барын зургийг авч дардсыг мөн даруулж авлаа.Уг бар нь өргөн нь 28 см,урт нь 45 см байсан. Мөн энэ Хэрийн дугана буюу Өнөрчийн дугана гэж нэрлэгдсэн хурлын газрын тухай Дадал сумын иргэн Г.Цэрэндоржийн тэмдэглэлд тодорхой зүйл буйг энэ хийдэд тэмдэглэн оруулах нь зөв байх.

Хүснэгтийн дугаар :
ДОБУ 027

судалгааны баг :
Team: Ж

Гончиг


Аман түүх

Данзангийн Очирхуяг


Аман түүх

Газрын зураг :

Цуглуулсан баримтууд :

ДОБУ 027  B080  Хийморийн дарцаг  Хийморийн дарцаг  Хийморийн дарцаг  0000-00-00