Үнээн усны хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Үнээн усны хурал,

Ринчений зураг дах дугаар :
901

Ринчений жагсаалт дах нэр :
Үнээн усны хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Говь-Алтай

Сум :
Дэлгэр сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Товч түүх :


Говьалтай аймаг. Дэлгэр сум. Үнээн усны хурал Говьалтай аймгийн Дэлгэр сумын нутаг хуучин Баянөндөр сумын бригадын төвийн орчимд энэхүү Нүнээ насангийн дацан хэмээх дацан байжээ.100 шахам ламтай тэргүүн лам нь Их, Бага хоёр Дадиа гэж 2 лам байсан байна.Үүсэн байгуулагдсан он бөгөөд үүсгэн байгуулагч нь тодорхойгүй энэ дацанг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр байгуулагдсан гэж үздэг ажээ.1932 онд дацангийн хурал номын үйл ажиллагаа хаагдсан ба тэр үед модон дээвэртэй тоосгоор барьж шавраар өнгөлсөн уг дуган нь харьцангуй их хуучраагүй байсан тул баригдаад 20, 30 жилээс хэтрээгүй гэж үзэж болох юм.Дацанд бага насны хүүхдүүд суралцаж байсан ба шашны Чойрын ухааны чиглэлийн дацан байсан нь тодорхойгүй байна.Гэлүгбагийн урсгалын энэ дацан нь Цам гардаг, Ганжуур эргэдэг байсан ба дацангийн өмнөхөн байх Латааны булаг хэмээх газар Ламын гэгээний 5-р дүр тодорсон гэх яриаг настайчууд ярьдаг байжээ.Мөн энэ дацан нь дэргэдээ ном судар хувилан олшруулах бархантай Мандалт хйархан гэдэг уулыг тахидаг байсан гэнэ.Бас хаалга Шилэн, Дандар лам гэж зоч Лүйжин тавьдаг лам нар байжээ.1932 оны сүүлчээр дацангийн тэргүүн лам Их, Бага 2 Дадиа ламыг барьж явснаар уг дацан хаагджээ.Нүнээ насан дацан нь Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүй хэл шинжлэлийн атлас”-ын сүм хийдийн жагсаалтанд бүртгэгдээгүй байна. /Дэлгэр сумын Баянөндөр багийн өндөр настан Чойндон гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.21/

Байршлын тайлбар :
Говийн бүсэд Үнээн усны бригадын төвд оршино.

GPS хаяг :
North 46° 02’  East 097°  47’

Нийт газрын хэмжээ :
Side1: 35 Side2: 20 Side3: 35 Side4: 20 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Ганц шавар амбаар бүтэн үлдсэн. Өөр дугануудын туурь ,суурийн хэсэг бүдэг байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
15 орчим

Хүснэгтийн дугаар :
ГАДЛ 094

судалгааны баг :
Team: Б

Чойндон


Аман түүх

Газрын зураг :