Дэлгэр мөрний хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Дэлгэр мөрний хүрээ,Цоржийн хүрээ,Алтангэрэлийн хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
862

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цоржийн хүрээ /Дэлгэр мөрний хүрээ,Бэлгэхийн хүрээ, Алтангэрэлийн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Хүрээ марал сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Эрдэнэ засгийн хошуу

Товч түүх :


Баянхонгор аймаг Хүрээмарал сум. Цоржын хүрээ /Дэлгэр мөрний хүрээ, Алтан гэрлийн хүрээ/ Хүрээмарал сумын нутагт байсан Цоржын хүрээ нь 1750-иад оны үед байгуулагдсан гэж үздэг ба яг байгуулагдсан он цаг нь тодорхойгүй юм байна.Тухай үед хошууны азасаг ноён байсан Тавнан Дашзэвэг гэдэг хүний санаачилгааар байгуулагдсан гэж үздэг ажээ.Энэ хүрээнд Чойрын номын 13 зиндаагаар судалдаг Чойрын ухааны чиглэлээр ойр хавийнхаа нутаг хошуунд тэргүүлдэг хийд байжээ.Хүрээний чойр нь Гүнчин игчаатай байжээ.Уг хүрээ нь 1937 оноос өмнө 4-5 дугантай лам нарын тоо нилээн цөөрч 20-иод лам л хурал номоо сахиж үлдсэн байсан гэдэг.1938 оны хавар гэхэд сүм дуган нь эзгүйрсэн байсан ба удалгүй нураажээ.Цоржын хүрээний талаар бусад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх эх сурвалж баримт одоогоор олдоогүй байна. /Хүрээмарал сумын Дашдаржаалин хийдийн унзад лам Алтанхуягтай хийсэн ярицлагаас 2007.08.12/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Цоржийн Мандал баг бригадын төвд оршино.

GPS хаяг :
North 46° 31’  East 098°  22’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 200 Side2: 60 Side3: 200 Side4: 60 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хэд хэдэн дуганын суурь тод үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
1750-аад оны үед байгуулагдсан гэж үздэг ч, тодорхой мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
БХХМ 076

судалгааны баг :
Team: Б

Алтанхуяг


Аман түүх

Газрын зураг :