Duvkhan khiid
Read in Mongolian
Name(s) of Temple :
Duvkhan khiid,Duvkhan khiid,Tuvkhun khiid,
Rinchen Number :
818
Rinchen Name :
Tuvkhun khiid
Type of Temple :
Monastry
Aimag Temple located in :
Ovorhangai
Sum Temple located in :
Bat-Ulzii soum
Old Aimag Name :
Tusheet Khan
Precis History(In Mongolian only):
Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сум Төвхөн хийд Архангай, Өвөрхангай аймгуудын зааг Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км зайд Шивээн Улаан хэмээх уулын орой болох түшлэгт суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршдог. 1648 онд 1-р Богд Занабазар арав гаруй настай байхдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон үзэж 1653 оны үед нямблан сууж номын бясалгал хийх чулуун туурга ханатай жижиг байшин бариулсан байна.Ийнхүү 1-р Богд Занабазар ном бясалган сууж бяслагасан номныхоо дагуу урлахуйн бүтээлээ цутгах, хөөмөлдөх, зурах, барих аргуудаар хйиж байсны зарим нь бидний үед хүртэл хадгалагдан ирсэн.1688 оны Галдан бошигтын самуун дайн эхэлснээс хойш тэр бүтээлийн сүмийг ашиглаагүй учир бүр бүтээлийн сүмийг ашиглаагүй учир бүр мартагдхад хүрсэнийг 1773 онд дахин сонирхож 1-р Богдын бүтээлээ хийж байсны дурсгалыг хүндэтгэн хийд болгон хурал номын ажлыг сэргээжээ.Түүнээс хойш Төвхөний хийд хэмээн нэрлэгдэх болсон. Энэ хийдийн ар талд “Эхийн агуй” гэх арын байц хадны нэвт гарсан нүхний дэргэд мөлхөн гулсаж ордог мухар агуй бий. Хийдийн суурь газраас дээш 30-аад метр өргөгдсөн хадны тавцан дээр байрласны баруун талд хурлын дуган, Очирдарь ба Гомбогүр бурхадын сүм Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, ганц хүрдний бяцхан саравч бүхий жижиг хийд байжээ.Зүүн талын хэсэгт нь жасын агуулах, гал зуух, мөргөлчдөд зориулсан 2-3 гэр байсны зэрэгцээ 60 см гүнтэй хоёр худаг байсныг ойр зуурын хэрэгцээнд хэргэлж байжээ.Энд байгаа хийдийн үлдэгдэлд барилга судлах экспедидийнхэн 1967, 1671 онд судалгаа, хэмжилгээ, зураглал хийжээ.Өмнө талын нь нурш чулууг 1654 онд анхны сүм /Бүтээлийн сүм/ нь баригдаж 1760, 1786 онд сэргээн засварлаж байсан Төвхөн хийдээс бидний үед бүтэн үлдсэн Бүтээлийн сүм, барилгын суурь /14 сүм дуганы барилгатай байсан Ред/ модон шал, зарим сүмийн туурийг 1971 онд Өвөрхангай аймгийн, 1994 онд Улсын хамгаалтад авч бүтэн үлдсэн Бүтээлийн сүмийн сэргээн зйсварлах ажлын зургийг 1992 онд хийсэн.Хуучин явган замын хад чулууг цэгэлэнявган хүн явах хуучин гарцыг сэргээн зассан байна.Энэ хийдийн барилгуудыг бүгдийг модоор барьсан байж.Одоо хүрч үлдсэн модон хийдийн үлдэгдлийг үзэхэд монгол мужааны гайхамшиг болсон модон углуурга, заадлын олон төрлийг хэрэглэж хийсэн угсармал барилгууд байсан нь илт ажиглагддаг.1937 онд хийд хаагдахын өмнө энд 7-8 лам үлдэж байнга суудаг байжээ.Сар жилийн дүйтсэн өдрүүдээр ойр хавийн хурал ном хүрээ хийдийн газруудаас дугандаа багтахгүй болтол лам нар цуглана.Тэр 7 ,8 лам нар дан гэлэн лам нар байжээ.Нас өндөр болсон лам нар ихэвчлэн Эрдэнэзууд сууж байв.1932 оноос сэргээн байгуулж шинчэлсэн Лаврин дуган, тахилийн дуган, Богдын дуган, хурлын дуган зэрэг 5 дугантай гол шүтээн сахиус нь Богд лам, Бурхан багш, Махгал шүтээнтэй.Өдөр тутам Цогчин уншлага хурна.Шинийн 15- нд Авьдын чого, 8-нд манал хурна.Бусад цагт Сандуйнжүд хурдаг.Шавь банди нар жилийн 4 улиралд Гандантэгчинлэн хийдийн Идгаа дацангаас ирж ном уншлагаа хийдэг.Хийд дээр 3 бодь суварга байгаа бөгөөд дунд талынх нь өндөр гэгээний өөрий нь босгосон суварга 2 талын суваргыг сүүлд босгосон шинэ суваргууд байжээ.Мөн хийдийн орчиимд Эхийн умай, Хийморийн овоо, Даянчын агуй, Хүслийн мод, Занабазрын морины уяа, Занабазрын гутлын мөр зэрэг сонирхолтой дурсгалууд бий.Өндөр гэгээн Занабазар нь энэхүү Дүвхэн буюубүтээлийн сүм Баясгалант Аглг орон хэмээх хйиддээ сууж байх үедээ бурхны гүн ухаан, буддын соёл ба урлагийн дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүдээ бүтээж туурвисан байна. Төвхөн хийд оршин буй энэ бүс нутаг болох Орхоны хөндийн бүс нутаг нь нэн эртний үеэс монголын төр шашны голомт нутаг болж байсан гэдэг утгаараа монголчуудын төрт ёс, шашин, нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт дурсгалуудыг өнөө үе хүртэл хадаглан иржээ.Иймч учраас монголын аялал жуулчлалын үндсэн бүс нутаг төдийгүй дэлхий нийт хүлээн зөвшөөрч НҮБ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны төрөлжсөн байгуулага болох ЮНЕСКО-оос 2005 онд дэлхийн соёлын хувьд бүртгэн авжээ. Гомбо доржийн Занабазар /1634-1723 он/ 17-р зууны 2-р хагасаас 18-р зууны 20-оод оны монгол улсын түүхэнд холбогдох нөлөө бүхий төр шашны зүтгэлтний нэг нь өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн Халхын шарын шашны анхдугаар Богд Жибзундамба хутагт Гомбо доржийн Занабазар юм.Г.Занабазар нь Их богд эзэн Чингис хааны алтан ургийн Батмөнх даян хааны хүү Гэрсэнзжалайр хунтайжийн удам Очирбат Түшээт хан Гомбодоржийн хүү болон 1634 оны насан төгөлдөр гахай жилийн 9-р сарын 25-нд тэр үеийн Түшээт ханы нутаг одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт төржээ.Өндөр гэгээнийг эхээс мэндлэх үед хатан ээж Ханджамцын хөхнөөс сүү орсонд охины хөхийг рашаан усаар угаан амжуулж тэр цагаас хойш далай ээж хэмээн нэрлэх болжээ.Түшээт хан Гомбодоржийнд ер бусын сайхан хүү төрсөнд Сэцэнхан Шолой ихэд баясан тэр хүүд Гэгээн цолыг хайрласнаас Гэгээн хэмээх алдрыг хүртжээ.Гэгээн хүү үеийнхнээсээ их л өөр байдалтай өсч торнин сүм суварга барьж бүтээн наадах нь онцгой номыг төвөггүй цээжлэн тогтоодог оюун билэг төгс хүүхэд байжээ.Гэгээнийг 4 настай байхад Жамбал ламаас гэлэн санваар хайрлахад /нэр/ Занабазар хэмээх нэр хайрлажээ. Улмаар Төвдөд элч зарж Далай лам Банчин богдоос сунтаг шүүлгэн тодруулан хайрлахыг хүссэнд: Бурхан багшийн үеэс Энэтхэг төвдөд тодорсон хувилгаадын 15-р Жавзандамба хутагт Энэтхэгийн буддийн шашны түүхийг зохиосон Гунгаанямбуугийн хойд дүр Дарнатын хувилгаан хэмээжээ. Г.Занабазарыг 5 нас хүрмэгц 1639 оны шаргачин туулай жил одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг их Монгол уулын өвөр монгол элсийг Ширээт Цагаан нуур газар монголын шашны тэргүүн Богд Жавзандамбын ширээнд тодруулан залсан нь алтан ургийн удмаас Богдод тодорсон анхны тохиолдол байжээ.Г.Занабазарыг анхдугаар Богдод өргөмжлөгдсөн Түшээтханаас 108 идэр эрийг шавь болгон өгсөн нь их шавь буюу Богдын шавийн үүсэл болов.Өндөр гэгээний өргөөг барьж өнөөгийн монгол улсын нийслэлийн шавыг тавин өлзий буюн дэлгэрсэн үзэсгэлэнт сайхан нутаг бол Монгол Улсын хүйс төв цэг /Энэхүү төв цэгийг газар зүйч доктор Ш.Шагдар 1987 онд олж тогтоон тодорхойлсон/ их бага Монгол уулын хооронд орших Монгол элсний Ширээт Цагаан нуур юм. Энэ нутаг нь хангай говь завсрын бүсийн бүх шинжийг хадгалсан уул ус нуур цөөрөм, рашаан булаг, цэцэг ногоо дэлгэрч арцны үнэр анхилсан Монгол нутгийн тансаг бүхнийг агуулсан хосгүй сайхан нутаг юм.Г.Занабазарыг анхдугаар богд Жавзандамын сэнтийд залсны баяр ёслолд зориулан хийсэн Баторшил өргөх буюу Даншиг наадмыг энэ нутагт анх 1640 онд хийснээр халх 7 хошуу даншиг наадам үүсчээ.1649 онд Төвдийг зорин нутгаасаа гарч Лхас орж Далай ламд бараалхан шавь орж улмаар цаашлан Дашлхүмбэ хийд хүрч Банчин эрдэнэд шавь орон гэцэл санваар хүртэж эрдэм ном шамдан хүртжээ.Өндөр гэгээн олонхүрээ хийд уран барилгын зураг төсөл архитекторын шийдлийг хийж өөрөө удирдан бариулж байв.Үүнд дорно дахины уран барилгын ухааныг Монголчуудын үндсэн сууц гэр асар майхан зэрэг монгол үндэсний уран барилгын хэв загварыг бий.болгоход ихээхэн анхаарч байжээ.Нөгөө талаар Г.Занабазар бол өөрийн олон арван гайхамшигт бүтээлүүдээрээ шашны урлагийн тиг журмыг амьд хүний дүрээр монгол газар амилуулж бодит хүний гоо сайхны дээд түвшинд хүргэж чадсан дахин давтагдашгүй уран бүтээлч байв.Түүний уран зураг, баримал, цутгамал, уран барилгын бүтээл нь нүүдэлч малчдын оюун сэтгэлгээ зөн билэгдэл ардын урлагийг чадварлагаар хослуулж чадсанд оршдог тухай гадаад дотоодын олон арван судлаач эрдэмтэд санал нэгтэй дүгнэжээ. Өндөр гэгээн Занабазар нь 1723 оны хавар 89 настайдаа Бээжингийн шар сүмд цаг бусаар нас эцэслэсэн юм. Г.Занабазар бол Монголын шашин, төр, соёлын гарамгай зүтгэлтэн их соён гэгээрүүлэгч мөнхийн бүтээл туурвилаараа нэрд гарсан оюун билэг төгс хосгүй авьяастан байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Төвхөн хийдийн лам Дарьсүрэнтэй хийсэн ярилцлагаас. /2007.05.31./ 2.С.Ичинноров.” Өндөр гэгээн Занабазар” УБ,2004 3.Хамтын бүтээл.”Монголын түүх соёлын дурсгалт зүйлс” УБ,1999. 4.”Орхоны хөндийн түүх соёлын дурсгалууд” ЮНЕСКО. 2004.
Description of location :
The site is located to the north-east of the soum center. It is on the Shiveet Ulaan mountain.
GPS readings :
North 47° 00’ East 102° 15’
Estimated site dimensions (metres) :
Side1: У200 Side2: Ө100 Side3: Side4: Side5: Side6:
Revived temple on site :
Yes
Status of site at time of survey :
3 temple buildings and 3 stupas were rebuilt. The meditation caves and other sacred sites are still visible. (See attached document - kept in Arts Council of Mongolia office.)
Date of founding the monastery/temple :
1728
Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1937 - Ярилцлагын дугаар:
Old monastery/temple revived:
Yes
Revived temple register number:
ӨХБӨ 022
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : B.Shagdarsuren - Ярилцлагын дугаар: A 13
Date of Reviving:
Year : 1993 10 - Ярилцлагын дугаар: A 13
Monks in Old Temple :
Unknown
Notes :
The place was founded by Öndör Gegeen Zanabazar who had a meditation cave here, and also established a temple (Nyamba khiisen dugan). In the 18th century the shireet lam nomch mergen tsorj, Luvsandagvaadarjaa founded two temples here, namely Lavran dugan (or Takhiliin dugan) and Khurliin dugan, which are next to each other. The 3rd temple was established by Sain noyon khan T. Namnansüren in honour of the 8th Bogd. It is called Semchin. Öndör gegeen used to hide here from the attacks of the Oyirad Galdan Boshigt.
The place was used for meditation and contemplation. At least four monks had to belong and reside in the place, but from time-to-time more than seven monks gathered here. Every monk was fully ordained (with gelen vow). Many monks visited the place on special occasions to celebrate the great days. Furthermore, old monks of Ikh Khüree came to live and meditate here (withdrew). In the beginning of the 20th century, a famous monk, Jamiyaan gelen meditated here for 11 years. His small meditation cave can be seen here as well. The Gamin army came in the 1920s and the place was destroyed after 1937.
The main worshipped deity was Bogd lam (Tsongkhapa), Buddha and Mahakala. The 3 Choden stupas (Tib: mchod rten) are situated West of the main temple. The one in front of the others was originally made by Öndör Gegeen.
Form Number :
ӨХБӨ 021
Survey Team :
Team C