Sangiin dalai khiid

Read in Mongolian

Name(s) of Temple :
Sangiin dalai khiid,Dashichionkhordambadarjaalin khiid,

Rinchen Number :
793

Rinchen Name :
Sangiin dalai khiid

Type of Temple :
Monastry

Aimag Temple located in :
Omnigovi

Sum Temple located in :
Nomgon sym

Old Aimag Name :
Tusheet Khan

Old Sum Name :
Tushee gunii khoshuu

Precis History(In Mongolian only):


Өмнөговь аймаг Номгон сум. Сангийн далайн хийд Хуучин Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Номгон сумын төвийн өмнө байх Сангийн далай хэмээх задгай усны дэргэд энэ хийд оршиж байжээ.Баруун талд нь Мандал айрхан хэмээх тахилгат овоо бий.Мөн баруун хойно нь Морьт овоо, Дун овоо хэмээх 2 жижиг овоотой.Сангийн далай хэмээх энэ газар хурлын дуган байгуулсан тухай түүхийн архивт “...Энх Амгалангийн дөчиндолоодугаар /1708/ онд Засаг Ваанчигийн үед Сангийн далай хэмээх газар сүм суварга байгуулж Аюуш, Дүйнхор тэргүүтэн олон зүйлийн хурал номын сургууль дэлгэрүүлэхэд Чин Улсын хаанаас “Шашныг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнав...” хэмээсэн баримт байна.Тус хийд нь Цогчин, сахиусын, Майдрын, Гүнрэгийн 4 дугантай Жүдийн, Дүйнхорийн 2 дацантай Гомбын сүм гэж жижиг сүм мөн ном хэвлэх бархантай, олон тооны том жижиг маанийн хүрднүүд, хойд талдаа 8 суваргатай байжээ.Энэ хийд нь Улаан Жамсран сахиустай 150-170 орчим лам сууж хурдаг.Томоохон лам нараас Билэгт хувилгаан /Өршөө лам/ Гомбо аграмба, Хамир зурхайч, Чимэд зурхайч, Наваанлувсан зурхайч, Чинзэй унзад, Наваан гэсгүй, Дамбий даа лам зэрэг хүмүүс байжээ.Цам гарах, Майдар эргэх, Сор залах, Хайлан хурах, Нүгнээ сахих зэрэг шашны хурал номын зан үйлийг тогтсон дэг жаягийн дагуу хийдэг байна.Ер нь энэ хийдийн хурал зан үйлийн дэг жаягийг Богдын хүрээний дэгтэй гэлцдэг байжээ.100 орчим баг бүхий Цам гарах бөгөөд Мандал хайрханы савдаг гэж эх сахал үс, дуулга болсон эрэгтэй хүн, Сангийн далайн Задгай усны савдаг гэж дун цагаан царайтай эмэгтэй хүн гардаг байжээ.Мандал хайрхан овоог зуны эхэн сард тахих бөгөөд хийдээс лам нар тэмээнд шүтээнээ ачиж яваад Мандал хайрханы наад ингэрт буудаллаж, майхнаа шааж, хурал хурж, идээ будаа өргөж овоогоо тахичихаад бууж Дун овооны баруун хойно ирж наадам хийдэг байжээ.Урагшаа Эхэн загийн хийд, Улаан эргийн хурал хойшоо Балгасны хийд зэрэг хурлын газруудтай холбоотой байсан бололтой.Сангийн далайн хийд нь 1936 онд хаагдсан бөгөөд хаагдахын өмнө аймгаас ДЯЯ-ны төлөөлөгч ирж хил хязгаар түгшүүртэй байгаа учир 5 хоногийн дотор хойшоо яаралтай нүү гэж шаардсаны дагуу лам хуврагууд сүм дуган бурхан тахилаа орхиод тал тал тийшээ нүүжээ.Гэтэл удалгүй хэд хоногийн дараа эзэнгүй хоцорсон сүм дуганд нь хилийн цэргийн 8-дугаар отряд ирж байрласан байна.Ингээд сүм дуган түүний доторх бурхан тахил ном судар устгагдан үгүй болжээ.Сангийн далайн хийдийн Цогчин дуганы номын нэр нь “Дашчойнхордамбадаржаалин” хэмээх нэртэй байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Монгол улсын үндэсний төв архив ФА3, д-1 , хн-1011 2.Номгон сумын иргэн Сангийн Далай хийдэд шавилж байсан өндөр настан Лутын Норов гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.12/

Description of location :
The site is located at the centre of Nomgon sum, which is behind Sangiin Dalai. Sangiin dalai is on the back side of Kharkh Mountain. On the south side of the site is the Rashaan us well and sacred Mandal Ovoo mountain is surrounds the site.

GPS readings :
North 42° 14’  East 105°  11’

Estimated site dimensions (metres) :
Side1: 150 Side2: 150 Side3: 150 Side4: 150 Side5: Side6:

Revived temple on site :
Yes

Status of site at time of survey :
6 temples with the surrounding fence remain at the site, including the base of the main temple. Restoration work started in 2004 and is almost complete (2007). In August 25th of 2007 the re-opening will take place coinciding with the 300th anniversary. The temples were built with beautiful blue bricks. There are some domestic houses and office buildings outside the outer fence of the site.

Date of founding the monastery/temple :
Unknown
odoo 300 jil bolj baigaa
1707

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:021
Огноо нураагдсан:: Gol kherem sum ni nuraagui - Ярилцлагын дугаар:002

Old monastery/temple revived:
Yes

Revived temple register number:
ӨГНМ 031

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Parliament member Ch.Oyuunbaatar - Ярилцлагын дугаар: 002
Нэр, цол хэргэм : Nomgon sumyn ITKH-yn darga Ts.Sodnom - Ярилцлагын дугаар: 002
Нэр, цол хэргэм : Sum khiid sergeekh tusliin darga Yan - Ярилцлагын дугаар: 002

Date of Reviving:
Year : 2004-2007 оны 8 сарын 15 - Ярилцлагын дугаар: 002, 021

Monks in Old Temple :
not clear
not clear

Notes :
Ардын их хурлаас 1707 онд байгуулагдсан 1937 оны үйл ажиллагаа зогсож дараа нь хилийн цэргийн 0131 отред Номгон сумыг захирч энд төвлөрч байсан. Одоо энд их бага нийлсэн зургаан дугана, нэг хашаа үлдсэн байна. Үйл ажиллагаагаа 2000 оноос сэргээж 2004-2007 онд барилгыг сэргээх төсөл хэрэгжиж энэ жил уг сүм хийдийн 300 жилийн ой нь тохиож байна. Энэхүү барилга байгууламжийг сэргээн үйл ажиллагааг нь сэргээх төслийн ажлыг УИХ-ын гишүүн Ч.Оюунбаатар олж зуучилж өгсөн байна. Одоо мөн нэг том суварга бүтээсэн байна. Энэ хийдийг хариуцаж байгаа хүн нь лам Алдуул Дамиран. Өмнө Говь-сүмбэр аймагт жолоочийн ажил хийж байсан. Одоо сумын төв дээр амьдардаг.

Form Number :
ӨГНМ 029

Survey Team :
Team E

Лутын Норов


Oral History :

Газрын зураг / Map

Site Plan

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors