Өртөө хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Өртөө хурал,Өвөржаргалант хийд,Бугат хурал,

Ринчений зураг дах дугаар :
858

Ринчений жагсаалт дах нэр :
Өвөржаргалант хийд, Өртөө хурал /Бугат хурал/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Гурванбулаг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Товч түүх :


Баянхонгор аймаг Гурванбулаг сум. Өвөр жаргалант хийд / Бугатын хурал/ Одоогийн Гурванбулаг сумын нутагт байсан Өндөр Жаргалантын хурал нь анх 1724 онд засаг ноён улсад туслагч гүн Жамцын үед Өндөр Жаргалант хэмээх уулын өвөрт нэгэн модон дуган бариулж Цогчин, Хайлан зэрэг ном уншуулж эхэлснээр уг хурлын эх үүсвэр тавигджээ. Дараа нь 1807 онд засаг гүн Жамсранжавын үед Жүд дацанг байгуулж 1859 онд гүн Равдадоржийн үед Цанид дацанг байгуулжээ. Тус хүрээ нь Чойжин, Лхам хоёр гол шүтээнтэй байжээ. 1930-аад оны үед нийт 5 дуган сүмтэй, 80 орчим ламтай, зуны эхэн сард майдар эргэдэг, зуны дунд сард маанийн бүтээл хийдэг, намрын эхэн сард ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйлийг тогтмол хийдэг байв. Хүрээг Ширээт лам толгойлох бөгөөд хамгийн сүүлчийн хүрээний их унзад нь Чойсүрэн хэмээх гэлэн хүн байжээ. 1937 оны хавар тус хүрээ хаагдсан бөгөөд үлдсэн сүм дугануудыг 1939, 1940 оны үед нураасан байна. Холбогдох эх сурвалж: 1. Тус хийдийн тэргүүн лам Хүрэлбаатартай хийсэн ярилцлагаас 2007.09.04 2. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх”

Байршлын тайлбар :
Ой хээрийн бүсэд оршино.

GPS хаяг :
North 47° 00’  East 098°  09’

Нийт газрын хэмжээ :
Side1: 10 Side2: 25 Side3: 10 Side4: 25 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун гортигны ором үлдсэн

Сүм хийд байгуулагдсан он :
1724

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1939-1940 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
80 in 1930

Хүснэгтийн дугаар :
БХГБ 078

судалгааны баг :
Team: Б

Газрын зураг :