Nukhtiin khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Nukhtiin khuree, Dashpuntsogchillin ,

Rinchen Number :
137

Rinchen Name :
Nukhtiin khuree

Type of Temple :
Monastic School

Aimag Temple located in :
Khövsgöl

Sum Temple located in :
Shine Ider soum

Old Aimag Name :
Sain Noyon

Old Sum Name :
Dalai choinkhor vangiin khoshuu

Precis History(In Mongolian only):


Хөвсгөл аймаг Нүхтийн хүрээ /Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сум/ Тарлан салчидлин. Хуучин Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны ар тайжийн баг буюу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын төвийн орчимд энэхүү Нүхтийн хүрээ төвхнөж байжээ.Одоо хүрээний туурин дээр 14-16 сүм дуган суварга хүрдний байгууламжийн ором туурь мэдэгдэх бөгөөд төв хэсэгт байх хамгийн том туурийн урд талаас хэмжэлт хийж үзвэл газар зүйн байршилийн хувьд хойд N 48° 56. 856’ Зүүн: E 099° 32. 625’ солбицолд байна. Шинэ Идэр сумын төвийн зүүн хэсэгт Нүхтийн голын хойд эрэгт. Хойд эргээс 1.5км зайд оршино. Урд талд Улаан толгойн уул, Зүүн талд Эрдэм толгой, Хойд талд Улаан хум уул, баруун талд сумын төв (Ухаа толгой). Хийдээс баруун тийш 2.5км орчимд Халзын Дарь эхийн овоо хэмээх тахилгат овоо бий. 1979 онд хэвлэгдсэн БНМАУ-ын угсаатны зүйн атласын сүм хийдийн жагсаалтанд 137 дугаарт бүртгэгдсэн байна.Хийдээс зүүн хойш 1 км орчимд Мааньт толгой хэмээх толгойд Маанийн 6 үсгийг чулуу шигтгэн бичсэн байна. Хийдийн /хүрээний/ үндсэн шүтээн нь Махгал бурхан бөгөөд шашны мандан бадралын үед уг хүрээ 300-аад ламтай байжээ. Гол шүтээн энэхүү Махгал бурханыг хамгийн сүүлд тус хүрээнд багадаа шавилж байсан Даваасамбуу гэгч хадгалан шүтэж байжээ. Дүүрэгч вангийн хүрээнд сууж байсан лам нар хоорондоо эв түнжин муудаж эхлэхэд санаа нийлсэн хэсэг лам нар ном судар ,хонх,дамар,бүрээ, бишгүүр ,бурхан тахилаа авч хээрээр хурал хийж явсаар энэ газарт Нүхтийн хүрээг байгуулсан гэдэг. 1937-1938 онуудад том мяндагтан лам нарыг баривчлан бусад лам нарыг хүчээр хар болгож,сүм дацанг нурааж ,албан газар айл өрхүүдэд модыг нь галын түлээнд өгч дуусгажээ. Нүхтийн хүрээ “Сайн бэлгийг хуралцуулагч сүм” / Төвд нэр/ нь Далай Чойнхор вангийн хошууны их багийн хүрээ юм. Төр Гэрэлтийн 22дугаар / 1842/ онд Нүхтийн голын дэргэд Цогчин хурлын сургуулийг тэргүүн лам Наваандоржийн зэрэг 11 хуврагтай анх үүсгэж ном уншуулан эхэлжээ. Энэ хүрээг байгуулахад нутгийн баян тайж Цэвэгдорж гэгч нилээд хөрөнгө гаргаж хандивласан гэдэг. Энэ хүрээнд баруун, зүүн , ламрин, Чоймпрол, Хангал, Сандуйн зэрэг хурал хурдаг хэдэн дугантай, 300 гаруй лам шавилан суудаг байсан. Түүхийн ухааны доктор академич Б.Ширэндэв гуай “ Далайн давалгаанаар” номондоо: “ Нүхтийн хүрээ хойш, урагшаа ямарч замбараагүй , мухардсан хавчиг гудамж, хашаа бүхий суурин байсан. Хүрээний тэг дунд Цогчин дугана, Чоймпролын дуган, бас хэд хэдэн жижиг дугантай. Цогчин нь өглөө бүр цугларч ном хурдаг. Чоймпрол, Хангал нь жилд нэг удаа ном уншдаг, өвөл хүрээ сор залдаг. Зун 7 дугаар сарын сүүлчээр Майдар эргэдэг. Бас цагаан сарын урд оройгоос шинийн нэгний өглөө хүртэл Хангалын дуганд арван хангал хэмээх номыг лам нар уншдаг. Тийнхүү удаан уншиж хонх, дамар, хэнгэрэг, цан дуугаргаж, өглөө нь мөргөл хийж, хооорондоо золгож, ёслол гүйцэтгэн байсан нь сүр жавхлантай , үл ойлгогдох хачин явдал байсныг хойно эргэцүүлэн бодоход Цэдэр лхамыг тахидаг ёслол байсан ажээ” гэхчлэн бичжээ.Эдгээр мэдээллээс үзвэл нүхтийн хүрээ нь 1842 оноос мөхөх хүртлээ буюу 1838 оныг хүртэл Тухайн үеийн Далай чойнхор вн аймгйин хошууны хойт хязгаар нутгийн томоохон хурал номын газар буюу хүрээ байсан байна.Одоогйин засаг захиргааны хуваариар хөвсгөл аймгийн энэ бүс нутагт байсан Жалханзын хүрээ , Тэсийн хүрээ, Бүгсийн хүрээ, Арын хүрээ, Мөрөнгийн хүрээ зэрэг томоохон хүрээ хийдүүдтэй нэгн цаг үед нэгэн бүс нутагт уг хүрээ оршиж байсан нь харагдаж байна. Холбогдох эх сурвалж: 1.Б.Ширэндэв. “Далайн давалгаанаар” УБ.1982 2.Ч.Банзрагч “Сайн ноён хан аймгйин Далай чойнхор вангийн хошууны Түүх.УБ.2003. 3.С.Готов “Нүхтийн хүрээ” Мөрөн 1999 4. Шинэ Идэр сумын Дашпунцаглин хийдийн тэргүүн лам Б.Сэргэлэнтэй Хийсэн ярилцлага. 2007 оны 06.08

Description of location :
The site is located 1.5 km. north bank of Nukhtiin gol river and is in the east of Shine Ider sum center. South of the site is Ulaan tolgoin uul mountain, east is Erdem tolgoi, north is Ulaan khum mountain and west is Ukhaa tolgoi. West (2.5 km )of the site is sacred Khalzyn Dari ekhiin ovoo.

GPS readings :
North 48° 56’  East 099°  32’

Revived temple on site :
Yes

Status of site at time of survey :
Dashpuntsoglin monastery is established on the site of Nukhtiin khuree.

Date of founding the monastery/temple :
14-r jaran

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:

Old monastery/temple revived:
Yes

Revived temple register number:
ХӨШИ 006

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Цэрэндорж /орлогч дарга / Батсайхан /жолооч / Д.Чойжил /лам/ - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ж. Чимэдцэрэн /Сумын засаг дарга / - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ч. Батсүх /Сумын иргэн / - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : September, 1991 - Ярилцлагын дугаар:

Monks in Old Temple :
around 150 monks

Notes :
The tutelary deity of the monastery was Mahgal (Mahakala).

Form Number :
ХӨШИ 025

Survey Team :
Team E

Сэргэлэн


Oral History :

Газрын зураг / Map