Deerkhiin khural

Read in Mongolian

Name(s) of Temple :
Deerkhiin khural,

Rinchen Number :
100

Rinchen Name :
Deerkhiin khural

Type of Temple :
Temporary Assembly

Aimag Temple located in :
Khövsgöl

Sum Temple located in :
Tsagaan uur soum

Old Aimag Name :
Tusheet Khan

Old Sum Name :
Dayan deerkhiin kharuul

Precis History(In Mongolian only):


Хөвсгөл аймаг Дээрхийн хурал. Хөвсгөл аймгийн Цагаан- Үүр сум , Эрдэнэбулган сумдын нутгийн зааг Үүрийн гол, Дээрхийн голын бэлчир Хавцлын амны эхэнд Даяндээрхийн хүрээний туурь шинэ цогчин дуганаас дээш 17 орчим км газар Дээрхийн голын эх буюу Хавцлын эхэнд Даяндээрхийн агуйнаас урагш 60-аад метр газарт нэгэн дуганын туурь байгаа нь Дээрхийн хурлын дуганын туурь ажээ. Өндөр уулын бүсэд хоёр талаасаа битүү ой мод хад асга уулын ширүүн урсгалт голоор хавчигдсан зөвхөн явганаар буюу ердийн хөсгөөр очих боломжтой энэ газарт цагийн хурал байжээ. Энд 20-р зууны 1960-аад оныг хүртэл дундад зууны үеэс улбаатай Даяндээрхийн хөрөг хэмээх 1,5 метр орчмын өндөртэй чулуун хөрөг / хүн чулуу/ байсан нь олон зууны туршид сүсэгтэн олон шүтэж мөргөж иржээ. Үүнээс улбаалан 1850-аад оны үеэс Даяндээрхийн хүрээний лам нар энэ чулуун хөрөгийг тахиж шүтэж хөрөгийн ойролцоо тусгай дуган байгуулж сар жилийн онцгой өдрүүдэд хүрээнээсээ 16, 17 орчим км мориор явж ирж хурал хурдаг байсан байна. Ялангуяа өвлийн адаг сарын 29, 30, зуны дунд сарын 15, намрын дунд сарын 15-20ны өдрүүдэд онцгой өргөн дэлгэр хурал болдог байжээ. Хурал завсарласан бусад үед байнгын хоёр тахилч лам суудаг байсан байна. 1960-аад оны дундуур уг чулуун хөрөгийг Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейд аваачиж байрлуулж байгаад 1970-аад оны эхээр тодорхойгүй шалтгаанаар музейгээс гаргаж Мөрөн хотын ойролцоох Уушгийн ууланд аваачиж орхисон гэх мэдээлэл байдаг ажээ. Даяндээрхийн хүн чулуун хөрөгний тухай нутгийн ардын дунд 5-8 хувилбарт домог яригддаг бөгөөд 8 домогт бүгдэд нь Даяндээрх гэж бодит бөө хүн байсан тухай хэлэлцдэг бол 5-д нь Даяндээрх , Чингис хаан хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар харилцан хамааралтай байсан тухай өгүүлдэг ажээ. Үүнээс нэгэн домогт: “ ... Эрт урьд цагт Хар мэргэн заарин гэгч тэнгэрээс Лхасад бууж иржээ. Тэр үед Чингис хаан зуун найман хатан, зуун найман охидтойгооЛхасыг гороо эргэж явж гэнэ. Тэгсэн чинь зуун найман охидынх нь хамгийн сүүлд явсан отгон охины нь Хар мэргэн заарин охины нь сугандаа хавчуулаад дутаахыг үзэв. Хар заарин Лхасыг гурав тойроод зүүн хойшоо зүглэн зугадахад Чингис хаан хойноос нь нэхэв. Тэр дөрвөн хааны нутгаар дамжин зугтахад Чингис түүнийг ганцхан удаа харжээ. Мангиртын хөх нуурт бараа тасарч мөрийг нь ахин мөшгөв. Тэд Алтайн арван гурван ууланд хөөцөлдөж явахад Чингис хаан Соён-Тагнын Үүрийн хайрхан гэдэг том уулын хажууд Хар заарины барааг ойрхон харж түүнийг хөөж гүйцэхийн даваан дээр их устай нуур уултай газар нэгэн хүүхэдтэй хүн тааралдаж Чингис тэр газрын нэрийг асуувал хүүхэдтэй хүн Унаган хар уул гэдэг юм гэжээ. Гэтэл Чингис хаан энэ харин бэлгэ дэмбэрэлтэй хэрэг би булаагдсан охинтойгоо уулзах юм байна гэв. Чингис Хар заарины араас хөөн очиж хөлнөөс нь чангаахад тэр зүтгэсээр мултарч түүний охиныг орхин хадан агуйд нисч орон хүн чулуу болон хувирчээ. Чингис Хар заарины шингэсэн тэр чулууг сэлмээрээ цавчсаны ором нь одоо болтол байдаг. Энэ Хар заарин бол Даяндээрх бөө байжээ...” гэж энэ домогт өгүүлж байна. Холбогдох эх сурвалж: 1. Л. Галбаабадраа . “Даяндээрхийн хүрээ ба Санагийн хүрээний товч танилцуулга” Мөрөн 2004 2. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум Даяндээрхийн хүрээний шинэ Цогчин дуганын сахиул / тахилч/ лам өндөр настан Рагчаа гуайтай Хийсэн ярилцлага 2007.06.14

Description of location :
The site is located 100 meters south of the famous Dayan deerkhiin agui (cave.

Estimated site dimensions (metres) :
Side1: У 8 Side2: Ө 8 Side3: Side4: Side5: Side6:

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
The foundation stones of two temples are visible.

Date of founding the monastery/temple :
1870

Date of closing and destroying the monastery :
Огноо нураагдсан:: December, 1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: Spring, 1939 - Ярилцлагын дугаар:

Old monastery/temple revived:
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Dayan deerkhiin khureenii khamba - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

Monks in Old Temple :
10-12 monks
10-12 monks

Form Number :
ХӨЦҮ 051

Survey Team :
Team E

Газрын зураг / Map