Khatgal kharuulyn dugan

Read in Mongolian

Name(s) of Temple :
Khatgal kharuulyn dugan ,Dechindarjaalin sum,

Rinchen Number :
104

Rinchen Name :
Khatgalyn khural

Type of Temple :
Monastry

Aimag Temple located in :
Khövsgöl

Sum Temple located in :
2nd bag, Alag Erdene soum

Old Aimag Name :
Zasagt Khan

Old Sum Name :
Ахай бэйсийн хошууны Наран отог

Precis History(In Mongolian only):


Хөвсгөл аймаг Ар булаг сум. Хатгал харуулын дуган “Дэчиндаржалин” сүм. Хөвсгөл аймгийн Ар булаг сумын төвөөс зүүн хойш 38 км-т 2-р багийн нутаг Эгийн голын зүүн эрэг Баянхайрхан уулын өмнөд талд Адууны ам хэмээх өрөгн ам бий. Энэ амны эхэнд Урианхайн хязгаарын Хатгал харуулын дуган хэмээх 2 дуган байжээ.1880-аад оны үед байгуулагдсан энэ дуганыг Луузанловон гэдэг хүн тэргүүлж байжээ.Энэ дуган нь хязгаар нутгийн сүсэгтэн олон хөөцөлдөх харуулын дугануудын нэг байсан бололтой.ТЕГ-ын архивт “...Хатгал боом харуулын Дэчиндаржаалин сүмд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор ван Цэдэнсодном, Үйзэн гүн Баточир,Сэцэн чин ван Наянт, Мэргэн гүн Мөнх очир, Зоригт гүн Гончигчойжин, Эетэй гүн Даянжалбуу, Ахай Бэйс Цэрэндорж нарын хошуудаас суусан лам 99 буй.Харьяат жасын эх цаас 251, даалимба 11, нимгэн цай 30, адуу 62, хонь 264, сарлаг үхэр 71 болно...” гэсэн баримт байна./ТЕГ-ын архив.ФА.-180. д-1. х-1, 2/ Эдгээр мэдээллүүдээс үзвэл Дэчиндаржаалин сүм нь 1-2 дугантай цөөвтөр ламтай боловч байнгын хуралтай байдаг тэр үеийн хязгаар харуул нутгуудад нийтлэг байсан сүм дугануудын нэг бололтой.Уг дуганы хурал номын үйл ажиллагаа 1937 оны зун хаагдаад дахин сэргээгүй байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч, Б.Сайнхүү. “Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004, 2.Д.Сэнгэбазар “Уулын эх Алаг Эрдэнэ” УБ.2005, 3.Арбулаг сумын ЗДТГ-ын дарга Сэнгэбазартай хийсэн ярилцлагаас /2007.06.10/

Description of location :
The site is located in the place called Aduuny am, 38 km. northeast of Alag Erdene sum center.

GPS readings :
North 49° 11’  East 100°  08’

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
The site is barely visible. The site ground is elevated 3-4 cm.

Date of founding the monastery/temple :
1889

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:001

Old monastery/temple revived:
Yes

Revived temple register number:
ХӨХТ 011

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Luuzan lovon - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : 2003 оны 09 сарын 15 нд - Ярилцлагын дугаар:

Monks in Old Temple :
90-100 monks

Notes :
1. "1917 оны архивын баримтанд Сайн ноён хан аймгийн Далай ам гэдэг газар модон дуган барьж 50 орчим лам хуврагатай хурал ном хурах болсон тул 8-р Богд Жавзандамбаас "Дэчиндаржаалин" сүм гэдэг нэр авсан". "Алаг-эрдэнэ сумын түүхийн хураангуй 1-р боть" УБ 2006 он, 11-р тал 10. "Хатгал харуулын дуган анх 1889 онд Мухарын давааны Дуганы нүүр хэмээх газар байгуулагдаж эсгий гэртэй хэдэн жилийн нүүр үзээд 1902 оны бар жил Эгийн голын зүүн дэнжид Адууны аманд бууриа сэлгэжээ". /дээрхи номны 11-р тал/ Харъяа жасад эх цаас 251, даалимба 11 толгой, нимгэн цай 30, адуу 62, хонь 264, сарлаг 71 болно гэжээ. /1912 оны баримт / БХМУ-ын үед нутгийн олны дунд Ууваа гүн гэж алдаршсан харуулын занги Г.Цэвээндорж өөрийн хөрөнгөөр 16 бурхан ,олон тооны судар ном, тахил таваг, бүрээ бишгүүр, цамын хувцас, бэлтгэн өгч уг дуганд Гомбо, Цамба, Цагаан өвгөн, Дамдинчойжоо, Буга согоо гэх мэт хэд хэдэн цамын дүр гарч Майдар эргэж байв.

Form Number :
ХӨАЭ 044

Survey Team :
Team F

Сэнгэбазар


Oral History :

Газрын зураг / Map

Site Plan

Site plan drawn by surveyors