Tsagaan aryn khuree
Read in Mongolian
Name(s) of Temple :
Tsagaan aryn khuree ,Suuringiin khuree,
Rinchen Number :
0
Type of Temple :
Other
Aimag Temple located in :
Khovd
Sum Temple located in :
Darvi soum
Old Aimag Name :
Zasagt Khan
Description of location :
Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг Сутай хайрхан уулын баруун хойт талд Цагаан ар гэдэг өндөр уулын өвөрт хуучин хүрээний туурь бий. Хүрээний туурийн өмнө зүгт (ертөнцийн зүгээр бол зүүн хойт талд) Хөвхөрийн гол Тунгалагийн тал руу түрэн орсон өргөн хөндий бий. Хүрээний ар талд лам нарын тахиж байсан Цагаан арын овоо бий. Ойр хавьд төв суурин газар үгүй. Мөрөн багийн малчид зуны цагт нутаглана.
GPS readings :
North 46° 49’ East 093° 23’
Estimated site dimensions (metres) :
Side1: 23 Side2: 32 Side3: Side4: Side5: Side6:
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
Цагаан арын хүрээний туурь нэлээд сайн хадгалагдан үлдсэн. Гол бололтой цогчэн дуганыг шавар, тоосгоор барисан нь мэдэгдэнэ. Нурсаны дараа суурин дээр нь шар шавар, тоосгоны үлдэгдэл хоцорсон нь холоос цайран харагдана. Дэргэд нь очиход туурийн дотор байдал тодорхой, 4 тал болон 4 өнцөгтай овгорууд байхаас гадна туурийн урд талын хоёр өнцөгт олон тооны чулуунууд үлдсэн. Хоёр өрөө эсвэл залгаа байсан бололтой хоёр байшингийн туурь тод байгаа. Үүнээс гадна гол дуганы баруун өмнө талд 1,1 м өндөр барилгын хананы тоосгон хэсэг хадгалагдсан байгаа. Мөн хүрээний гадуур хашаа, бусад байшин барилгын болон гэрийн туурь бий. Лам нарын ууж байсан худгийн ул мөр зүүн урд талд нь байгаа. Нутгийн хүмүүс Ноёны худаг гэдэг юм байна. Энэ худаг хүрээг тараах үед дарагдсан учир хүмүүс ухаж төнхөлгүй байснаа социализмын үед дэргэд нь шинээр худаг малтан гаргаж ашиглах болжээ. Хүрээний эгц ар талд лам нарын тахиж байсан Цагаан арын овооны үлдэл байгаа. Овоонд ганц нэгэн хадаг уясан байдалтай. Гадны хүмүүс энэ овоонд очихыг нутгийн хүмүүс төдийлөн таашаахгүй.
Date of founding the monastery/temple :
1800
Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950 - Ярилцлагын дугаар:001
Old monastery/temple revived:
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Unknown - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Monks in Old Temple :
about 60 monks
about 60 monks
Notes :
1. Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутагт 1938 оны үед хаагдсан хүрээний тод туурь бий. Нутгийн иргэд Цагаан арын хүрээ эсвэл Суурингийн хүрээ гэж нэрлэдэг. Цагаан ар гэдэг нь хүрээний ар талын уулын нэр юм. Хүрээ буюу суурин газар байсан гэдэг утгаар нутгийнхан сүүлийн жилүүдэд Суурингийн хүрээ гэж нэрлэх нь илүү болжээ.
2. Проф. Б.Ринченгийн бүртгэлд энэ хүрээний тухай тэмдэглэгдээгүй. Ахмадуудын өгүүлж байгаагаар Дарви сумын нутагт анхны хүрээ Бумбат хайрхан уулын өвөрт байгуулагдсан бөгөөд хожим хоёр тасарч нэг нь Дэлгэрийн голд, нөгөө нь Цагаан арын өвөрт суурьшсан байна. Үүний хамт лам нар ард иргэдээ даган нүүдэллэн амьдарч байсны ул мөр дуганын туурь зэрэг нь Хөвхөрийн голын Цагаан суврага, Өндөр дэнж зэрэг агзруудад байдаг ажээ.
7. Хүрээний тууринд үлдэж хоцорсон гол цогчэн дуганы хэмжээг энд тэмдэглэсэн байгаа.
11-13. Цагаан арын хүрээ хэдийд байгуулагдсан, хаагдахын өмнө хэдэн ламтай байсан, үүсгэн байгуулагч нь хэн гэдэг хүн байсан талаар баттай мэдээлэл олдоогүй. Харин Дэлгэрийн хүрээнээс багавтар цаан тооны ламтай байсан бололтой. 1930-д оны үед Хасагийн дээрэмчид энэ хүрээг тонон дээрэмдэсний дараа үйл ажиллагаа нь багассаар 1938 оны орчим тарсан гэж мэдээлдэг.
Form Number :
ХОДР 104
Survey Team :
Team А