Nomun khaany khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Nomun khaany khuree,

Tibetan name(s) Cyrillic (DOMM 2007):
Нинжидолбо

Rinchen Number :
306

Rinchen Name :
Nomun khany khiid

Type of Monastery/Temple:
Monastic School

Aimag where the temple is located:
Selenge

Sum where the temple is located:
Tsagaan nuur soum

Old Aimag Name :
Tusheet Khan

Old Khoshuu Name :
Sumiya beisiin khoshuu

Historical Summary (In Mongolian only):


Сэлэнгэ аймаг Цагааннуур сум. Жигмэддоржийн хүрээ / Товхор номун ханы хийд, Өршөөлийг соёгч хийд/ Хуучин Их шавийн харьяат Ялгуусан хутагт Номун хан Жигмэддоржийн хүрээ нь одоогийн Сэлэнгэ аймгийн Цагаанннуур сумын нутаг Товхор хан уулын бэлд анх 1836 онд шав тавин Цогчин дуган байгуулж Цогчин хурж эхэлснээр үүсжээ.Нутгийн сүсэгтэн олны дунд “Номун ханы хийд” хэмээн нэршсэн энэхүү хийдийг анх үүссэн тухай Улсын төв номын сангийн гар бичмэлийн фондод хадгалагдаж буй нэгэн баримтанд “...Тавдугаар үеийн хувилгаан Нямбуудорж Чин улсын Энх Амгалангийн цагт хар хулгана жил /1672/ Халхын газар хувилгаан гарч яваад Найралт Төвийн арвангуравдугаар /1735/ онд Жанч халсны хойно Зургадугаар үеийн хувилгаан Жамбалдорж Тэнгэрийн тэтгэсний тэргүүн /1736/ онд хувилгаан гарчээ.Төр гэрэлтийн арванзургадугаар /1836/ онд Түмэн өлзийн ном уншихын тулд Товхорхан хэмээх газарт өөрийн хүчээр тавин тасалгаат сүм байгуулж Жибзундамба хутагтын өршөөн хайрласан Ганжуур номыг залж дахиад таван зуу илүү лам нарыг суулгаж мөнхүү сүмд хэмээн нэр шагнан өгчээ.Басхүү лам, банди нарыг захирах тэмдэг бичиж олгон, да лам нэгийг тавьжээ...” хэмээн тэмдэглэсэн байна.1920-иод оны үед Товхор номун ханы хийд нь 450 орчим ламтай Цогчин, Хайлан, Жүд, Дэмчигийн, Сандуйн, Дарь эхийн, Сахиусын гэсэн 6 дуган Зурхай, Манба, Цаннид дацангуудтай сүм суварга нийлсэн бүгд 13-15 барилга байгууламжтай хийд байжээ.Хийдийн лам нар Цам гарах, Майдар эргэх, Нүгнээ сахих, Маанийн бүтээл хийх, Ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйлийг тогтмол хийдэг байв.Зуны тэргүүн сарын шинийн 8-нд Товхор хан уулыг тахих бөгөөд 10-нд Майдар эргэж Цам гардаг, зуны дунд сард Маанийн бүтээл хийдэг намрын эхэн сард Хайлан 45 хоног хурдаг намрын дунд сард 7 хоног Ганжуур эргэдэг байв.Номун ханы хийдэд Домын дамжаа Гавьжийн дажаа барьдаг байсан бөгөөд нийт лам нарын тал илүү хувь нь гэлэн цолтой 10 гаруй гавьж цолтон энэ хийдэд сууж байв.Тус хийд нь Эрдэнэ вангийн хүрээ Амарбаясгалантын хийдтэй харилцаа холбоотой ажиллаж байжээ.1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр уг хийдийн хурал ном хаагдсан бөгөөд одоо тус хийдийн сүм дуганы туурь үндсэндээ баларч үгүй болжээ. /Улсын төв номын сан. 9/517 , 3 / , 3 – 305/

Description of location :
The site is located at the base of Tovkhonkhan mountain and the Tsagaan nuur lake valley.

GPS coordinates :
North 49° 54’  East 105°  07’

Total site area:
Side1: 400 Side2: 500 Side3: 400 Side4: 500 Side5: Side6:

Revived temple on site :
No

Site status at the time of survey :
The ruins of the main temple and other temples remain. A part of a mud wall at the height of 0.2-4.5 м also remains. The site is clearly visible.

Date of establishment of the monastery/temple :
1836

Date of closing and destroying the monastery :

Revival of the old monastery/temple:
Yes

Registration number of the revived temple:
СЭЦН 011

Founder's name and title (if known):
Name and title : Аж ахуйн нэгж байгууллагууд - Interview Number:
Name and title : Нутгийн иргэд - Interview Number:
Name and title : Сумын засаг дарга тамгын газар - Interview Number:

Date of Revival:

Monks in Old Temple :
over 1000 monks

Form Number :
СЭЦН 023

Survey Team :
Team B

Газрын зураг / Map